Өөрийнхөө хязгаарыг мэддэг бай
Бид бүхэн бүгдээрээ хөдөлмөрийн зах зээл болон ажлын ертөнцийн талаар хязгаарлагдмал мэдлэгтэй байдаг. Шаардлагатай тохиолдолд хүмүүс бие биенээсээ янз бүрийн сэдвээр зөвлөгөө авах шаардлагатай болдог. Суралцагчдад ажил мэргэжлийн сонголт хийхэд туслах явдал хүмүүс хоорондын энэ харилцаанаас нэг их ялгагдахгүй. Хэрэв танд суралцагчдад хэрэгтэй байгаа тэр мэдээлэл байхгүй бол тэд өөрсдөө энэ мэдээллээ олоход нь туслах хэрэгтэй. Ажлын ертөнц, их дээд сургууль болон МБС-ын тухай өөрийнхөө бодол, итгэл үнэмшлийг суралцагчдад бүү тулгаарай. Өөрөөр хэлбэл суралцагчдад илүү бодитой мэдээлэл авах боломжийг олго гэсэн үг. Суралцагчдын ирээдүйд боломж, мөрөөдлийг өөрийнхөө хязгаарлагдмал ойлголтоор битгий дүгнээрэй.
Суралцагчаа хувь хүн талаас нь хүндэлж харьц
Суралцагчдад мөрөөдөх, хүсэх, төлөвлөх боломж олго. Өөрсдөө шийдлээ олоход нь дэмж. Тэдний хүсэл мөрөөдөл, төлөвлөлтөнд битгий үнэлэлт, дүгнэлт яаран хий. Тэдэнд тусла. Ажил мэргэжлийн төлөвлөгөө бол хувь хүний үйл ажиллагаа. Энэ математикийг сурахтай огт адилгүй. Анги танхимд суралцагчид өөрсдийн хүсэл, сонирхлоо илэрхийлэх үед дэмжиж бай. Ажил мэргэжлийн чиг баримжаа бол суралцагчид өөрсдөө эрж хайж, таньж мэддэг сургалтын үйл ажиллагаа юм. Тэд дараах чиглэлээр эрэл хайгуул хийдэг. Үүнд:
Сонсож сур
Ер нь багш нар ярих дуртай харин сонсох дургүй байдаг. Бусдыг сонсоно гэдэг бидний чухал чадвар. Бусад хүмүүс өөрийг чинь сонсож байгааг мэдэх нь маш чухал туршлага байдаг. Суралцагчид өөрсдийнхөө хүсэл, сонирхлыг тэр болгон үнэлүүлж, дүгнүүлэх дургүй байдаг. Тэднийг сонсох хэрэгтэй. Ажил мэргэжлийн төлөвлөлт хийхэд хамгийн чухал зүйл бол тэдний юу хүсэж, сонирхож байгааг сонсох явдал юм.
Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөхтэй холбоотой үндсэн чадварууд
Суралцагчдад өөрийн түүх, тулгарсан асуудал, зөрчил, түүнээс гарах арга замаа хэлэх боломжийг нь олго, тэдэнд тусал. Ингэхийн тулд дараах үйл ажиллагааг үргэлж хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Үүнд: