Хэрэгжүүлэгч байгууллага
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг Боловсрол, Шинжлэх ухаан, Спортын яам, Азийн хөгжлийн банк, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл болон Боловсролын үнэлгээний төв хамтран цахим суурьт технологи болгон ЕБС-ийн суралцагчдад хичээл, сургалтаа төлөвлөх, сургууль төгссөний дараах боломжуудын талаар олж мэдэх, өөрт тохирох ажил мэргэжлийн сонголт хийхэд бэлтгэх, өөрт байгаа боломжоо хамгийн сайн ашиглах, хамгийн сайн тохирох ажил мэргэжил эсвэл сургалтаа сонгох, энэ сонголттой холбоотой шаардлагууд болон сонголтын үр дагавар ямар байхыг ойлгоход туслах боломжоор хангаж байна.