Ярихаас илүүтэй сонсохыг хичээх
Багшийн үүргээс зөвлөхийн үүрэгтэй болох тийм ч амар зүйл биш. Ерөнхийдөө зөвлөх гэдэг нь ярихаас илүүтэй сайн сонсохыг хэлдэг. Сонсохдоо тухайн суралцагчийн асуудал юу болох, энэ асуудлыг шийдэх арга замыг тэдэнтэй хамтран эрэлхийлэх нь хамгийн чухал.
Суралцагчдад өөрийн гэсэн шийдлээ олоход туслах
Мэдээж суралцагчдад зөвлөгөө өгнө. Гэхдээ суралцагчдад тулгарсан асуудлыг арга замыг бэлэн хэлж өгснөөс асуудлаа шийдэх арга замыг өөрсдөө эрж болоход нь туслах явдал зөвлөхийн үндсэн даалгавар байдаг. Ингэхдээ суралцагчийн тулгарсан асуудлын талаар илүү сайн мэддэг хэн нэгнийг санал болгож болно. Асуудлыг шийдлийг сайн мэдэхгүй байгаа бол түүнийгээ хэлээд шийдлийг олсны дараа эргэж уулзана гэдгээ амлах хэрэгтэй. Иймээс ямар асуудал байгааг таньж мэдэх, илрүүлэх нь зөвлөгчийн хамгийн чухал үүрэг. Энэ үйл явц заримдаа нэлээд их хугацаа шаарддаг.
Мэдээлэл цуглуулах, тайлбарлах, мэдлэгээ хэрэглэх
Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх нь нэлээд төвөгтэй үйл ажиллагаа байдаг. Учир нь субьектив мэдлэг (жишээ нь суралцагчийн өөрийн талаарх үзэл хандлага), хөндлөнгийн мэдлэг (жишээ нь сургалтын хөтөлбөр, ажлын ертөнц, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал гэх мэт) болон суралцагчийн тодорхойгүй нөхцөл байдалд ирээдүйгээ урьдчилан таамаглах, одоогийн нөхцөл байдалтайгаа уядуулах, төсөөлөх ур чадвар их шаардагддаг.