• info@eec.mn
  • +976 70119498

Сурагч

нэг.Амьдрал бол аялал буюу Мэргэжлээ сонгохуй

Мэргэжил. Та бидний амьдралдаа хамгийн түгээмэл сонсдог үгсийн нэг. Сурагчдын хувьд дунд сургуулиасаа эхлээд сонссоор байгаад бараг “харшил”-тай болох нь холгүй байгаа биз. Та бүхний ирээдүйн амьдрал бүхэлдээ үүнээс хамаарна. Тийм л учраас багш, асран хамгаалагч нар мэргэжил сонголтын талаар ойлгуулахын тулд багагүй хичээл зүтгэл зориулдаг юм. Бид нийтээрээ энэ асуудалд ач холбогдол өгдөг болсон нь сайн хэрэг ч гэлээ яагаад чухал гэдгийг тодруулах чухал байна. Мэргэжил сонголт яагаад чухал вэ?

Бидэнд хоногт 24 цаг амьдрах боломж бий. Илүү ч үгүй, дутуу ч үгүй 24 цаг. Дунджаар найман цаг унтаж амардаг хүнд амьдрах 16 цаг үлдэнэ. Орон сууц, хоол хүнсний зардлаа төлөхийн тулд ажиллах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд 8 цаг. Хувцаслах, очих хугацаа зэрэг бэлтгэл болон бусад дайвар ажлуудыг нэмж тооцвол энэ цаг хялбархан гэгч нь 10 цаг болно. Цааш нь тооцвол улам нэмэгдэнэ. Тийм ээ, бид амьдралынхаа дийлэнх хугацааг ажилд зориулдаг. Харин аливаа ажлыг хийхийн тулд мэргэжил хэрэгтэй.

Хүний амьдралын гол талбар

Таны сонгосон мэргэжил, хийх ажил цаг хугацаанаас гадна эрүүл мэнд, орчин нөхцөл болон сэтгэл ханамж зэрэг олон зүйлийг тодорхойлно. Харилцаа, өөрийн үнэлэмжээр зогсохгүй бүр сэтгэл татам байдалд хүртэл нөлөөлнө. Жишээ нь: 2022 онд “Бизнесээс бизнес маркетинг” сэтгүүлд хэвлэгдсэн Эмили С.Таннер нарын судлаачдын өгүүлэлд борлуулалтын зөвлөхөөр ажилладаг 325 оролцогчдоос хувийн ба ажлын онцлог нийцэхгүй оролцогчид ажлаас халшрах хам шинж, сэтгэл хөдлөлийн болон хүмүүс хоорондын харилцааны бэрхшээлтэй тулгарч байсан байна.

Бүгд сэтгэл хангалуун амьдрал, сайхан ирээдүйг хүсдэг. Тийм учраас хуульч, мэдээллийн технологийн инженер гэх мэт илүү нэр хүндтэй, орлого ихтэй мэргэжил сонгох нь бий. Гэвч эдгээр “сайн” мэргэжлүүд танд тохирохгүй бол ажлаа сайн хийж чадахгүй, үүнийг дагаад нэр хүнд, орлогоо нэмэгдүүлэхэд хүндрэл учрах болно. Харин эсрэгээр та өөртөө тохирох мэргэжлийг сонгож чадвал тэрхүү ажлаа сайн хийж чадна. Ажилдаа гаргууд хүнээр бусад хүн ажлаа хийлгэхийг хүснэ, үүнийг дагаад нэр хүнд, орлого ч гэсэн нэмэгдэх нь тодорхой.

Хийж байгаа зүйлээ сайн мэддэг, хүмүүст бодитоор үнэлэгддэг хүн өөртөө сэтгэл хангалуун байх нь мэдээж. Ийм тохиолдолд тухайн хүн өөрийгөө улам хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлж цаашид ч амжилт, сэтгэл хангалуун байдлаа тогтмол нэмэгдүүлэх боломжтой. Үүн дээр нэмээд өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдаг учраас бусад хүмүүст сэтгэл татам санагддаг. Улмаар бусадтай эерэг харилцаа тогтоож хэвшсэн хүний эрүүл мэнд ч сайн байна. Ирээдүй бүхэлдээ гэрэлтэй харагдаж байгаа биз?

Харин өөртөө тохирохгүй ажил сонгосон хүн түгшүүр, гутрал гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд өртөх эрсдэл өндөртэйгөөс гадна дархлаа нь мууддаг. Дургүй зүйлээ хүчээр хийнэ гэдэг огт хүсэх зүйл биш. Дархлаа суларснаар ойр ойрхон ханиад хүрэхээс гадна хорт хавдар гэх мэт илүү ноцтой өвчин тусах эрсдэл өндөр байдаг.

 

Мэргэжлээ буруу сонгох = Бүрхэг ирээдүй

Иймд мэргэжил сонгоно гэдэг нь та ирээдүйн амьдралын чанар, харилцаа, эрүүл мэнд болон мөнгө санхүү зэрэг бүхий л талбарыг зураглах томоохон шийдвэр гаргах үйл явц юм. Та үүнийг алс холыг зорьсон аялалтай адилтгаж болно. Аялал тань адал явдлаар дүүрэн байх бөгөөд мэдэхгүй газраараа урт замыг туулахад газрын зураг болон замдаа ашиглах өөр олон хэрэгслийг бэлтгэх хэрэгтэй. Бид аяныхаа хүрээнд энэ аяллыг амжилттай хийхэд туслах багаж хэрэгсэл, бас зүг чигээ олох газрын зургаар хангахыг зорих болно.

Хамгийн эхэнд бид мэргэжил сонголт гэж юу болох, ямар ач холбогдолтойг хэлэлцлээ. Дараа нь, өөрийнхөө дотоод ертөнцтэй танилцах болно. Ямар онцлогтой, юу сонирхдог, юуг чухалчлан үздэг хүн гэдгээ ойлгох нь юу хийж чадахаа ойлгох суурь юм. Тэгээд өөрийн сонирхдог болон урьд нь төдийлөн анхаарч байгаагүй олон мэргэжлийг сайтар судлах хэрэгтэй болно. Эцэст нь, мэдсэн зүйлсээ нэгтгэн дүгнээд, шийдвэрээ гаргана. Мэргэжлээ сонгох аялалд зориулсан газрын зураг ерөнхийдөө ийм бүтэцтэй.

Аяллын хүрээнд очих газар бүрд тодорхой багаж танд хэрэг болно. Жишээ нь, мэргэжил сонголтын тухай ойлгохын тулд та мэргэжил сонголтод нөлөөлдөг хүчин зүйлс, хүмүүсийн нийтлэг гаргадаг алдааны тухай олж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө ойлгох зорилгод тань сэтгэл-зүйн тестүүд үр дүнтэй байх болно. Мэргэжлийн талаар ойлгохын тулд үүнийг судлах тодорхой арга замуудтай танилцсан байх шаардлагатай. Аялалдаа гарцгаая.

Амьдрал бол 100 метрийн гүйлт биш 42 километрийн марафон

Tанаас өмнөх аянчид дараах нийтлэг алдааг гаргаж байв.

  1. Нэг хувилбартаа хэт найдах

Ихэнх хүн ганцхан хувилбарт хэт найдаж том алдаа гаргадаг. Зарим тохиолдолд бид өөрсдөөсөө үл хамаарсан хүчин зүйлтэй тулгарч, хүссэн сонголтоо хэрэгжүүлж чадахгүйд хүрэх нь бий. Нэг л мэргэжил, сургуульд зориулж өөрийгөө бэлдэж байтал тухайн их сургууль хүссэн мэргэжлээр тань элсэлт авахгүй гэсэн шийдвэр гаргавал яах вэ?

Ийм асуудал гардаг. Тиймээс мэргэжил сонгохдоо аль болох олон ажил, мэргэжилтэй танилцахыг хичээгээрэй. Мэдээж өөрийнхөө онцлог, сонирхолд илүү ойр байгаа хувилбаруудад анхаарах нь зөв. Гэхдээ таны бодож ч үзээгүй тийм ажил, мэргэжил танд илүү тохирох боломж бий. Тийм учраас судалсан мэргэжлүүдээрээ жагсаалт гаргаад, тэр дундаас сонголт хийх нь таныг илүү мэргэн шийдвэр гаргахад тусална.

Та сонголт хийхдээ хэтэрхий нарийн мэргэжилд бүү анхаараарай. Сурагчдын хувьд мэргэжлийн ерөнхий хүрээгээ тодорхойлоход л хангалттай. Жишээ нь, та байгаль шинжлэл, тэр дундаа физикийн салбарт ажиллахыг хүсэж байгаа гэж бодъё. Сонирхож буй мэргэжлийн ерөнхий хүрээгээ сонгосон бол цааш механик, термодинамик эсвэл оптик гэх мэт физикийн илүү нарийн салбаруудаас аль руу нь мэргэшихээ хожим илүү нухацтай сонгох нь зүйтэй. Ердөө л сайхан санагдсан, эерэг сэтгэгдэл төрүүлсэн гэдэг шалтгаанаар ямар нэг нарийн мэргэжлийг сонгож авахаас болгоомжлоорой. 

  1. Гэр бүл, ойр дотнын хүмүүсийн саналыг шууд хүлээн авах

Гэр бүл, ойр дотнын хүмүүсийн санал, зөвлөмжийг дагаж шийдвэрээ гаргасан хүн цөөнгүй байдаг. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ талаар бусад хүнээс сайн мэдэхээс гадна тэдэнд анхаарал халамж тавьж байгаа хэрэг. Гэхдээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэжилтнүүд биш учраас тэдний зөвлөгөө эерэг үр дүн өгөхгүй байж болно. Зарим асран хамгаалагч нар хүүхдэдээ мэргэжлээ өвлүүлж үлдээх эсвэл өөрийнхөө эзэмшиж чадаагүй мэргэжлээр сургахыг оролдох алдаа гаргадаг. Хүүхдийн онцлог, хүсэл сонирхолд тохируулах нь илүү чухал шүү дээ.

Зарим хүн сэтгэл зүрхээ дагаж шийдвэр гаргах нь зөв хэмээн боддог. Гэхдээ үүнд асуудал бий. Яагаад гэвэл таны үзсэн кино, эсвэл танд сайхан санагдсан хүний талаарх төсөөлөл эсхүл бүр олон нийтийн дунд тархсан яриа таны зүрх сэтгэлийг хөдөлгөсөн байж мэдэх юм. Гэтэл кино, олон нийтийн дунд тархсан яриа зэрэг хийсвэр зүйлд суурилж чухал шийдвэр гаргах нь эрсдэлд хүргэнэ. Энэ мэт алдааг давтахгүйн тулд олон зүйлийг судалж үзсэний дүнд шийдвэрээ гаргахыг хичээх нь зүйтэй.

  1. Сургууль төгсвөл хангалттай гэж бодох

Хүүхдүүд ЭЕШ-ынхаа сайн оноо авсан хичээлийнхээ дагуу ямар нэг мэргэжлийг сонгох хандлага нийтлэг байдаг. Энэ нь тухайн хүн сонгох гэж буй мэргэжил болон өөрийнхөө онцлогийг үл хайхраад ямар нэг сургууль төгсчихсөн байхад л болно гэсэн өрөөсгөл хандлагатай холбоотой. Үүнээс болоод сургуульд элссэний дараа хичээлдээ сонирхолгүй болох, шаардлагатай ур чадварууд эзэмшиж чадахгүй байх, төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажиллахгүй байх гээд олон асуудал үүсдэг юм.

Дипломыг ажлын байранд орох найдвартай баталгаа гэж үзэх хандлага хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Үгүй ээ, тийм биш.

Заримдаа та хүссэн сургууль, ангидаа элсэн орж чадахгүй ч байж мэднэ. Тиймээс сургуулиуд оюутандаа ямар шалгуур тавьдаг талаар сайн судалж үзээрэй. Зарим сурагчид ЭЕШ-даа их сургуулиас тогтоосон босго оноог давуулсан оноо авсан бол сургуульдаа хангалттай элсэж чадна гэж боддог. Гэтэл тухайн жилд бусад сурагчдын ЭЕШ-д авсан онооноос хамаараад та босго оноог давуулсан ч хүссэн сургуульдаа орж чадахгүй байх эрсдэлтэй тулах боломжтой.

  1. Өөрийгөө сайн судалж, ойлголгүйгээр шийдвэр гаргах

Ихэнх хүн өөрийнхөө хэн болохыг, юунд дуртай гэдгээ мэддэг. Гэхдээ энэ мэдлэг дийлэнх тохиолдолд хангалттай цэгцтэй биш бүдэгхэн байдаг ажээ. Хэрэв үүнийг тодорхой болгохгүй бол хүн өөрийгөө ямар ажлыг илүү сайн хийж чадахаа оновчтой дүгнэж чадахгүй. Хүн өөрийгөө танина гэдэг нь:

Энэ бүхэн таныг ямар нэг ажил хийхдээ хэр сэтгэл хангалуун байх, хэр чадварлаг байхыг тодорхойлох чухал хүчин зүйлс юм. Эдгээрийг анхаарч үзээгүйгээс болоод хүмүүс буруу шийдвэр гаргаж олон талаар хохирол хүлээх нь бий.  

Өөрийгөө таньж мэдэхэд зориулсан сэтгэл зүйн тестүүд байдаг. Бид аяны хүрээндээ та бүхэнд зан төлөв болон сонирхлын тест бөглөж үзэхийг санал болгоно. Сэтгэл зүйн тест бол хүнд өөрийгөө таних, өөрийнхөө онцлогийн талаар бүхэл бөгөөд цэгцтэй дүр зургийг олж авахад тусалдаг хэрэгсэл. Гэхдээ өөрийгөө танина гэдэг нь сэтгэл зүйн тест бөглөхөөс илүү өргөн хүрээний үйл ажиллагаа гэдгийг мартаж болохгүй. Өдөр тутамдаа шинээр туршиж буй зүйлс, их сургуульд суралцах явцдаа эсвэл бүр ЭЕШ-д бэлдэж байхдаа та өөрийнхөө талаар шинэ зүйлсийг мэдэж авсаар байдаг билээ.

  1. Сонирхож буй мэргэжлээ судлалгүйгээр сонголт хийх

Хүүхдүүд кино, олон нийтийн түгээмэл өрнөж буй яриа эсвэл алдартай хүмүүсийг харж авсан төсөөллөөсөө болоод тодорхой нэг мэргэжлийг сайхан гэж харах хандлагатай байдаг. Гэхдээ энэ бүхэн тухайн нэг мэргэжлийн талаар бодит мэдээллийг өгч чадахгүй. Ямар ч ажил, мэргэжлийн цаана ил харагдахгүй сул болон давуу талууд байдаг. Жишээ нь, сэтгэл судлаач хүн бусдад тусалдаг, бусдын санаа бодлыг нэвт шувт харж, хүмүүст нөлөөлдөг мэт харагдаж байж болно. Гэхдээ бодит байдал дээр сэтгэл судлаачдын хийдэг ажил олон хүний төсөөлдгөөс ихээхэн ялгаатай. Аливаа мэргэжлийн талаарх бодит байдлыг тухайн мэргэжлийн тухай сайтар судалж үзэлгүйгээр мэдэх аргагүй.

Хамгийн эхэнд тухайн мэргэжлийн зах зээлийн эрэлт, ажлын байрны олдоц, тухайн чиглэлээр бэлтгэдэг сургууль, төвүүд болон хөрвөх чадвар зэргийг сайтар бодож үзэх нь зөв. Цаашлаад тухайн чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн ярилцлагыг сонсох, ярилцах гэх мэтээр тухайн ажил мэргэжлийн онцлог хийгээд хүндрэлтэй талуудыг судалж үзээрэй.

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-44
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-44

Batorgil
2024 оны 05 сарын 23
[202.55.188.101]
Gaiguu mash ih zuil surlaa
Oyun Erdene 8angi
2024 оны 05 сарын 23
[202.5.199.62]
Temuujin
2024 оны 05 сарын 23
[202.5.199.62]
Blmjin
Билгүүн 8р анги
2023 оны 02 сарын 16
[66.181.186.133]
Би маш их зүйл сурлаа одоо мэргэжлээ зөв сонгох байх гэж найдаж байна
Altantogos
2023 оны 02 сарын 15
[202.55.188.94]
Mergejlee zov songoh medleg medej avlaa
Ундрал
2023 оны 02 сарын 15
[45.117.35.213]
Сэтгэлийн хөөрлөөр мэргэжлээ сонгох буруу гэдгийг мэдэж авлаа
Дагва
2023 оны 02 сарын 15
[103.229.121.213]
Мэргэжлээ сонгож чадахгүй хүүхдүүдэд их чухал мэдээлэл байна, юу хэрэгтэй яах ёстойгоо ойлголоо
amgalanbaatar
2023 оны 02 сарын 15
[66.181.188.134]
ymr mergjil songho medj avlaa
энхриймаа
2023 оны 02 сарын 15
[202.55.188.115]
Цаашдаа мэргэжлээ яаж сонгохоо мэдэж авлаа
Binderya
2023 оны 02 сарын 15
[192.82.75.131]
Ireeduid heregtei medeelel baina bayrlalaa
Uhaanzaya
2023 оны 02 сарын 14
[66.181.161.74]
,
Цэрэнчимэд
2023 оны 02 сарын 13
[202.5.198.210]
Гоё мэдээлэл байна цаашдаа мэргэжилээ яаж хэрхэн сонгож судалхаа ойлгосон
Болормаа БН Заг Сум
2023 оны 02 сарын 13
[66.181.160.45]
Үр өгөөжтэй сургалт байлаа
10b Б.Бямбажаргал
2023 оны 02 сарын 10
[202.55.188.121]
Uneheer heregtei medeelel bn
Бууцагаан Самдандовж
2023 оны 02 сарын 10
[66.181.161.56]
Баярлалаа үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна.
Бөмбөгөр 8б Должинсү
2023 оны 02 сарын 10
[66.181.161.252]
Баярлалаа хэрэгтэй мэдээлэл бн
Бөмбөгөр Алтанцохио
2023 оны 02 сарын 10
[202.126.89.199]
Гоё мэдээлэл бна
Бөмбөгөр Отгонжаргал
2023 оны 02 сарын 10
[202.5.199.46]
Баярлалаа ёстой хэрэгтэй мэдээлэл бна
Намдагшийрэв
2023 оны 02 сарын 10
[202.5.199.46]
Маш гоё мэдээлэл байна
Bombogor 9a Budhuu
2023 оны 02 сарын 10
[66.181.161.119]
Heregtei zov medeelel baina . Olon zuil meden avlaa
Bumbugur 9a Buynzaya
2023 оны 02 сарын 10
[202.5.199.46]
Mash ih heregtei medeelel bnaa
А. Дэлгэрсайхан
2023 оны 02 сарын 10
[66.181.161.168]
Хэрэгтэй мэдээ байна
Э.Номин
2023 оны 02 сарын 10
[202.126.89.190]
БХР Баацагаан 9б
2023 оны 02 сарын 10
[202.126.88.166]
Хэрэгтэй мэдээлэл байна
Хишигсүрэн
2023 оны 02 сарын 10
[202.126.88.92]
Baynhongor baatsagaan sum medeeleltei taniltslaa
Сэ баянгол Энх-Учрал
2023 оны 02 сарын 10
[202.126.88.187]
Баярлалаа
Сэ баянгол Энх-Учрал
2023 оны 02 сарын 10
[202.126.88.187]
Баярлалаа
О.Баярхүү
2023 оны 02 сарын 09
[202.126.90.121]
Та бүхэнд баярлалаа.
Tsendayush
2023 оны 02 сарын 09
[202.126.88.111]
Heregtei medeelel ogsond blla
Tsendayush
2023 оны 02 сарын 09
[202.126.88.111]
Za goy
Эрдэнэсувд
2023 оны 02 сарын 08
[202.126.89.43]
Баярлалаа гоё мэдээлэл байна
9в Анар-Эрдэнэ
2023 оны 02 сарын 07
[202.126.90.13]
Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа
Сэлэнгэ Б.Билгүүн
2023 оны 02 сарын 06
[202.126.88.213]
Баярлалаа
10b Z Batorgil
2023 оны 02 сарын 03
[66.181.161.36]
mergejlee songohod heregtee medeelel ogsond bayrlalaa.
9B Gantulga
2023 оны 02 сарын 03
[202.126.90.105]
Heregtei medeelel bn
У.Наранжаргал
2023 оны 02 сарын 03
[202.131.249.43]
Баярлалаа. Ирээдүйн мэргэжлээ сонгох чухал зөвлөгөөг үе шаттай оруулж байгаа та бүхэнд талархлаа. Бүх нийтлэлийг файл болгон хэвлэн авч үр хүүхдүүдтэйгээ уншиж, бусдад түгээн дэлгэрүүлнээ.
Хатанбаатар
2023 оны 01 сарын 18
[202.126.88.91]
Их сэтгэл хангалуун бн учир нь ийм их мэдээлэл өгсөнд
9д анги
2023 оны 01 сарын 17
[64.119.26.202]
Bayrla ih heregtei medeelel bna
Ayushbat
2023 оны 01 сарын 17
[202.9.46.95]
Heregtei yum bn
8а Б. Энхжин
2023 оны 01 сарын 13
[202.9.46.130]
Баярлалаа Их хэрэгтэй мэдээлэл байна
Ёндонжамц
2023 оны 01 сарын 13
[202.126.89.224]
Хэрэгтэй мэдээлэл байна
Дэлгэрмаа
2023 оны 01 сарын 12
[202.55.188.33]
Үнэхээр хэрэгтэй мэдээ бна шүү
Э.Төгсжаргал
2023 оны 01 сарын 12
[202.55.188.33]
Маш гоё хэрэгтэй мэдээлэл байна
Temka
2023 оны 01 сарын 12
[66.181.178.241]
Сайн мэдээлэл байна