Эцэг эхчүүд ямар ажил мэргэжилтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг, эрхэлдэггүйгээс үл хамааран сургуулийн ажил мэргэжлийн чиг баримжааг хэрэгжүүлэхэд, суралцагчдад ажил мэргэжил, ажлын ертөнц, тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай боловсрол, сургалтын талаар мэдээлэл өгөхөд чухал эх сурвалж, нөөц болж чадна. Эцэг эхчүүд ахлах ангийн ажил мэргэжлийн чиг баримжаанд дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэх боломжтой.