Суралцах гэдэг нь өөрөө нэг чадвар юм. Ямарваа нэгэн ажлыг хийж гүйцэтгэхэд ашигладаг та бидний арга хэрэгсэл (багаж) маш хурдацтай өөрчлөгдөж байгаа болохоор, бид бүхэн суралцах тал дээрээ онцгой сайн байх хэрэгтэй болоод байна. Амжилттай суралцагчид чухам ямар арга техник ашигладаг бол? Хамгийн бүтээмж өндөртэй хэдэн аргатай танилцацгаая.
1. Асуудлын учрыг олохын тулд өөрөөсөө таван удаа яагаад гэж асуу?
Энэ аргыг 5 ЯАГААД ч гэж нэрлэх нь бий. Ямар нэгэн асуудлын гол үндэс, гарал үүслийн олж илрүүлдэг арга юм. Нэг жишээ авья:
2. Үргэлж эерэг хандлагатай бай
Санаа зовох нь оюуны чадвартаа хийж байгаа муу хөрөнгө оруулалт. Санаа зовж байвал ямар нэгэн зүйл сурахад бэлэн бус байна л гэсэн үг. Тэрний оронд тохиолдож болох эерэг үр дүнгийн талаар байнга бодож байвал, үр дүн нь эерэг л гарна.
3. Дан ганц сурах нь хангалтгүй бөгөөд туршиж үзэх хэрэгтэй
Чи голф тоглохыг ном уншаад хэзээ ч сурахгүй. Тэрний оронд цохиураа аваад бөмбөгөө цохих хэрэгтэй.
4. Мэргэжилтнүүдийг олж уулз, тэгээд хүссэн бүхнээ асууж тодруул
Ямар нэг зүйл судлах гэж байгаа бол түүнийг чинь тайлбарлаж өгчхөөр хэн нэгэнтэй очиж уулза. Нэгэн хүн шинэ спортоор хичээллэхээр төлөвлөж гэнэ. Тэгээд тэр шууд л тэр спортын нэгэн мөнгөн медальтан руу утасдаж цаг болзов. Уулзсаныхаа дараа тэрээр түүнээс мэддэг бүхний нь залхтал байцаав. Энэ аргыг сайтар эзэмшсэн хүн бол Virgin группыг үндэслэгч тэрбумтан Ричард Бренсон юм.
5. Ижил зүйл сурах гэж буй хэн нэгнийг ол
Яг чиний сурах гэж буй зүйлийг сурах гэж байгаа хэн нэгэнтэй танилц. Түүнтэй хамт цуг энэ бүхнийг хийж сур. Хамаагүй үр дүнтэй байх болно.
6. Ойлгоогүй бол асуу
Хэрвээ чи хичээл, лекц, зөвөлгөөн дээр ямар зүйлийг сайн ойлгүүгүй бол зүгээр зоригтой гараа өргөөд "Уучлаарай, яагаад гэдгийн тайлбарлаач?" гээд асуух хэрэгтэй. Тэнэг хүмүүст энэ үйлдэл угийн тэнэг санагдана. Гэхдээ ухаалаг нэгэнд сониуч зан чинь таалагдах болно.
7. Давт давт бас дахин давт
Сурсан зүйлээ дахин давтах нь гайхалтай үр дүнтэйн дээр үйлдлийг хурдтай болгоно. Тэр зүйлээ байнга д давтаад байх юм бол сүүлдээ бүүр агшин зуурын хооронд л хийдэг болчихсон байна.
8. Зөвхөн бичиж авах биш зурах хэрэгтэй
Заримдаа үгээр ч илэрхийлхийн аргагүй тийм нэг үе байдаг шүү дээ. Ер нь бол үг зураг хоёр чинь сайхан иж бүрдэл. Заримдаа асуудлыг шийдэх, шинэ санааг илэрхийлэх хамгийн сайн арга зам бол үг дүрс хоёрын хослолоыг оруулж өгөх байдаг.
9. Төлөвлөгөөний эхэнд үргэлж хүнд хэцүү үүрэг даалгаварыг байрлуул
Бидний сэтгэлийн тэнхээ хязгаарлагдмал. Хэрвээ чи өөр хэл, төхөөрөмж аль эсвэл ямар нэг хэцүү зүйл сурах гэж байгаа бол үүнийгээ эхэн үедээ буюу хүчтэй байхдаа хийсэн нь дээр. Хүндээсээ эхлэхгүй бол сүүлд нь хүчгүй болоод сэтгэл санааны хувьд доройтно.
10. 80/20-н зарчим
80%-н үнэ цэнэ 20%-н ажлаас гарна. Бизнест бол 20%-н эрчимтэй идэвхтэй үйлдвэрлэлээс чиний хүлээсэн үр дүнгийн 80%-н гарах болно. Яг л энэ зарчим логикийн дагуу амжилттай сурагцагсад маань суралцдаг байна.
Эх сурвалж: http://edufund.mn/