• info@eec.mn
  • +976 70119498
Би багш
болохыг хүсдэг
бид таныг мөрөөдөлд чиглүүлнэ

Ажил мэргэжлийн чиг баримжаа

Өөрийгөө таних

Сурагч өөрийн сонирхолын чиглэл, чадвар, үнэт зүйлээ тодорхойлсноор өөрийгөө танин мэдэх болно

Мэргэжил сонгох

Сурагч өөрийн сонирхолын чиглэл, чадвар, үнэт зүйл дээр үндэслэн өөрт тохирох ирээдүйн ажил мэргэжлээ тодорхойлно.

сургууль сонгох

Ирээдүйн ажил мэргэжлээ ямар сургуульд суралцах, хэрхэн суралцах талаарх мэдээлэлтэй болно.

дүн шинжилгээ

Сурагч өөртөө дахин дахин дүн шинжилгээ хийснээр ирээдүйд зөв мэргэжил сонгоход туслах болно.

Мэдээ, мэдээлэл

Сурагчдын санал сэтгэгдэл

ТА АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААГ ТОДОРХОЙЛОХОД БЭЛЭН ҮҮ

Өөрийн сонирхол, чадвар, үнэт зүйлээ тодорхойлон өөрт тохирох ажил мэргэжил, боловсрол сургалтын байгууллагуудын талаарх мэдээлэлтэй болох болно.
нэвтрэх

Хэрэгжүүлэгч байгууллага

Түгээмэл асуулт хариулт

Бүх төрлийн, бүх түвшний сургалт эцсийн дүндээ хөдөлмөрийн зах зээлтэй холбогддог буюу ГИНЖИН НӨЛӨӨЛӨЛ - Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хичээл сонголт, мэргэжлийн боловсрол, сургалт болон их дээд сургуулийн мэргэжлийн хөтөлбөрийн сонголт нь бие биедээ гинжин хэлбэрээр нөлөөлдөг бөгөөд эцсийн дүндээ хөдөлмөрийн зах зээлтэй холбогддог. Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалт болон их, дээд сургууль төгссөний дараа хөдөлмөрийн зах зээлд ажлын боломж байхгүйгээс болж ажилгүй байх эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ бус өөр чиглэлээр (жишээ нь багш их, дээд сургууль төгсөөд худалдагч хийх) ажиллах нөхцөлтэй тулгарах тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хэр сайн бэлтгэлтэй байна төдий чинээ ажил мэргэжлийн илүү сайн үр дүнтэй байдаг. 
 

Ажил мэргэжлийн чиг баримжаа нь суралцагчдад хичээл, сургалтаа төлөвлөх, сургууль төгссөний дараах боломжуудын талаар олж мэдэх, өөрт тохирох ажил мэргэжлийн сонголт хийхэд бэлтгэх, өөрт байгаа боломжоо хамгийн сайн ашиглах, хамгийн сайн тохирох ажил мэргэжил эсвэл сургалтаа сонгох, энэ сонголттой холбоотой шаардлагууд болон сонголтын үр дагавар ямар байхыг ойлгоход туслах болно.

ЕБС-ийн VIII-XII ангийн суралцагчдад зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны цаасан суурьт процессыг дэвшилтэт технологийн шийдлийг ашиглан цахим суурьт системд хөрвүүлэх зорилготой.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор та бүхэн дараах үр дүнд хүрсэн байна. Үүнд:

Өөрийнхөө сонирхол, чадвар, болон хувь хүний онцлог, ажиллах арга барилаа таньж мэдсэнээр Монгол улсын хөдөлмөрийн зах зээл, ажлын ертөнцийн талаар ойлгож мэдлэгтэй болно. Түүнчлэн ажил мэргэжлийн боломжууд болон эдгээрээс өөртөө хамгийн сайн тохирсон ажил мэргэжлийн талаар мэдлэгтэй болсноор 12 дугаар ангиа төгссөний дараа цаашид суралцах боловсрол, сургалтын боломжууд, 10 дугаар ангид судлах хичээлүүдийн сонголт болон сонголтын талаар эцэг эх, асран хамгаалагч, ангийн багштайгаа зөвлөж нэгдсэн шийдэлд хүрэх болно.