• info@eec.mn
  • +976 70119498

Сурагч

тав.Сонирхож буй мэргэжлээ судлах арга замууд

Дэлхий дээр нийт хэдэн мэргэжил байдаг вэ? Энэ асуултын хариуг хэн ч тодорхой хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл дэлхийн өнцөг булан бүрд байнга шинэ ажлын талбар бий болж, үйлдвэрлэлийн технологи хөгжиж байгаа учраас ажил мэргэжлийн төрөл ч тасралтгүй нэмэгдсээр байна.

Сонгосон мэргэжил нь хүний амьдралын чанар, ирээдүйг бүхэлд нь тодорхойлох учир өөрт тохирсон мэргэжлээ олж сонгох нь маш чухал.

Өмнөх нийтлэлд дурдсанчлан хүн өөрийн сонирхол, үнэт зүйл болон ур чадварт суурилж карьераа сонговол ажлаасаа авах сэтгэл ханамж хийгээд үр шим их байх болно. Мөн хувийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд ч тодорхой хэмжээнд нөлөөлнө гэдгийг санаарай.

Өөрт тохирох мэргэжлийг олохын тулд юуны өмнө хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн хандлагыг судлах шаардлагатай. Мөн үүнийг лавшруулаад өөрийнхөө сонирхож буй мэргэжлүүдийн талаар судлах нь өөртөө тохиромжгүй мэргэжил сонгох эрсдлийг бууруулна.

Одоо мэргэжил, ажлын байрны талаар хэрхэн судлах, хаанаас эхлэхээ олж мэдэцгээе.

Мэргэжлийн талаар судлах аргууд

  1. Сонирхож байгаа салбартаа ажиллаж буй хүмүүстэй ярилцах. Энэ нь тухайн мэргэжлийн талаар тодорхой мэдээлэл олж авах шалгарсан арга бөгөөд ашиглахад тийм ч хэцүү биш. Жишээлбэл, та эмч болохыг сонирхож байгаа бол өөрт ойрхон эмнэлэгт очих эсвэл LinkedIn гэх мэт ажил мэргэжилтэй холбоотой нийгмийн сүлжээ ашиглаж эмчтэй уулзах цаг товлож болно. Уулзалтаасаа өмнө эмчийн үүрэг хариуцлага, эмч болоход юу шаардлагатай вэ, эмч хүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ зэргээр сонирхсон сэдвээрээ асуулт бэлтгэхэд л хангалттай.
  2. Интернэтээс судлах. Хүн төрөлхтний түүхэнд интернэт шиг их мэдээлэл агуулсан сан байгаагүй юм. Тиймээс интернэтийг ашиглаж сонирхож буй салбарынхаа зах зээл, онцлог, ажлын шаардлага, мөн цалин хөлс зэрэг олсон мэдээллээ тэмдэглэж аваарай. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, мэргэжлийн холбоо гээд шууд хандаж болох олон эх сурвалжтай та танилцах болно. Гэхдээ интернэтэд буй зарим мэдээлэл найдваргүй байдаг учраас илүү сайтар шүүж, бусад эх сурвалжуудтай хослуулан ашиглахыг зөвлөе.
  3. Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг, олон нийтэд зориулсан үйл ажиллагаанд оролцох. Аливаа салбарын мэргэжилтнүүдтэй уулзах, холбоо тогтоох, тэдний үйл ажиллагааны талаар олж мэдэх боломжийг энэхүү аргаар олж авах боломжтой. Ийм төрлийн үйл ажиллагааг ихэвчлэн сургуулиуд зохион байгуулдаг ба ажил олгогчдын зүгээс ирээдүйн ажилтнаа олох боломжтой учраас идэвхтэй оролцохыг хичээдэг аж.
  4. Ажил мэргэжлийн тухай ном, нийтлэл унших. Тухайн салбарын мэргэжилтний эсвэл мэргэжил, карьер судлаачийн бичсэн ном болон нийтлэлээс та ажил мэргэжлийн талаар илүү гүнзгий ойлголт авах болно. Багш болохыг хүсэж байгаа бол олон жилийн туршлагатай багшийн бичсэн өгүүлбэр бүр танд сургамжтай байх нь мэдээж.
  5. Дадлага хийх, ажиглалт хийх. Энэ бол ажлын бодит туршлага хуримтлуулах, өдөр тутмын ажил хэрхэн өрнөдөг талаар олж мэдэх боломж төдийгүй өөрт тохирох мэргэжил эсэхийг ойлгоход шалгарсан арга юм. Мэргэжлийн хүнийг ажлын талбар дахь үйл ажиллагааг ажиглах, тэдэнтэй зэрэгцэн ажиллах боломж олдвол өөрийгөө сориорой.
  6. Онлайн курс, сургалтын платформ ашиглах. Дэлхийд алдартай Udemy, Coursera болон LinkedIn Learning онлайн сургалтын платформыг ашиглаж ажил мэргэжлүүдийн үйл ажиллагаатай танилцах нь түгээмэл болжээ. Сүүлийн үед манайд улсад ч бас онлайн курс, сургалтын платформууд шинээр нэмэгдэж байгаа учир та туршаад үзээрэй.
  7. Карьерын туршилт хийх. Хувийн сонирхол, ур чадвар, зан төлөвөө тодорхойлж түүнд тохирох ажил мэргэжил санал болгодог хэрэгсэл интернэтэд цөөнгүй бий. Карьер, мэргэжил сонголтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын вэбсайтаас энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

Мэргэжлийн тухай, Монголд

Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт

2010 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Монгол улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг (ҮАМАТ-08) боловсруулж, ном болгон гаргасан байдаг. Ингэхдээ Олон улсын ажил, мэргэжлийн стандарт ангилалтай (ISCO-08) нийцүүлжээ. Уг номд манай улсад бүртгэлтэй 421 ажил, мэргэжлийн тодорхойлолт, гүйцэтгэх үүргийн талаарх мэдээлэл бий.

Та уг номыг дараах холбоосоор орж үнэ төлбөргүй татан авах боломжтой:

https://mlsp.gov.mn/uploads/files/7750e3800c5acef55308318c7a4b1567cb21978a.pdf

Олон ажил, мэргэжлийн тухай мэдээлэл агуулсан энэхүү ном нэлээд зузаан. Гэхдээ ажил, мэргэжлүүдийг нарийн ангилж кодолсон учраас сонирхож буй ажил, мэргэжлээ хайж олоход төдийлөн их хугацаа шаардахгүй. Мөн сонирхож буй ажил, мэргэжилтэйгээ төстэй ажил, мэргэжлүүдийг шинээр олж мэдэж болох юм. Олон сонголттой байна гэдэг үргэлж давуу тал үүсгэдэг билээ.

 “Мэргэжлийн цагаан толгой” подкаст

Цогц Хөгжлийн Үндэсний Төв төрийн бус байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй “Шилдэг мэргэжил гэж байдаггүй, шилдэг мэргэжилтэн гэж байдаг” хэмээх уриатай уг подкаст 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сонсогчдын хүртээл болжээ. Дугаар болгонд өөр мэргэжлийн талаар танилцуулдаг бөгөөд тухайн салбарын мэргэжилтэн оролцдог онцлогтой. Та уг подкастыг сонссоноор Монгол Улс дахь ажил мэргэжлийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ. Нийт 45 дугаар цацагдаад буй.

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын цахим үйлчилгээ

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар ба Монголын Ажил Мэргэжлийн Мэргэшсэн Зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллагатай хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулсан юм. Энэхүү аян өсвөр насны хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, мэргэжил сонголтод аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Та тус хөтөлбөрийн нэг хэсэг болох “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын цахим үйлчилгээг авахыг хүсвэл Фэйсбүүк хуудсаар нь холбогдоорой.

https://www.facebook.com/profile.php?id=100086027575274

 

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын цахим үйлчилгээнд хамрагдсанаар:

Mergejil.mn – Сургалтын төвүүдийн нэгдсэн сан

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны Институтийн албан ёсны mergejil.mn вэбсайтад зочилж манай улсад үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагуудын мэдээллийг авах боломжтой. Нийт 1119 сургалтын байгууллага уг санд нэгдээд байгаа бөгөөд үүнээс 518 нь мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байна.

Мөн та mergejil.mn вэбсайтаас монгол улсын өнцөг булан бүрд явагдаж буй сургалтуудын талаар мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой аж.

Уламжлалт, баталгаатай эх сурвалж – Ном

Та дараах номуудаас ажил мэргэжлүүдийн онцлог, тэдгээрт шаардагдах чадварын талаар олж мэдэх боломжтой.

“Мэргэжил гарын авлага: Ирээдүйгээ төлөвлөхөд туслах хамгийн шилдэг хөтөч”

Их Британийн “Dorling Kindersley Limited” хэвлэлийн компанийн эрхлэн гаргасан уг бүтээл 2021 онд монгол хэлнээ хэвлэгджээ. Орчуулагч Б.Халиунаагийн уг бүтээл мэргэжлээ сонгож буй шинэхэн төгсөгч эсвэл мэргэжлээ солихоор шийдсэн хэн бүхэнд зориулагдсан юм.

Сошиал медиа, мэдээллийн технологийн салбараас эхлээд архитектур, зоогийн газар, анагаах ухаан, шинжлэх ухаан, хууль эрх зүй, байгаль орчин зэрэг бүхий л салбарын 400 гаруй ажил мэргэжлийг энэхүү гарын авлага дэлгэрэнгүй танилцуулах болно. 

Мэргэжлээ сонгох нь: Ажил мэргэжил сонголтын гарын авлага

2013 онд Соёмбо принтинг компаниас хэвлэн гаргасан энэхүү ном зохиолч Д.Гомбо, редактор Д.Цэдэв, Я.Бямбасүрэн нарын бүтээл юм. "Би ямар ажил мэргэжил эзэмшвэл амжилтад хүрэх вэ?", "Би юуг илүү сайн хийж чадах вэ?", "Би юуг хүсэж сонирхож байна вэ? зэрэг асуултын хариултыг та энэхүү номоос олох болно.

"Мэргэжлээ сонгох нь" ном танд:

Мэргэжлээ сонгох уу? Мэргэжилд сонгогдох уу?

2010 онд хэвлэгдсэн зохиолч О.Оюунтунгалагийн уг бүтээл

Давуу талдаа суурилан мэргэжлээ сонгохуй

2016 онд хэвлэгдсэн П.Бямбасүрэн, Д.Сүрэнчимэг зохиолчтой энэхүү ном ЕБС-ийн 8-12 дугаар ангийн суралцагчдад амьдрал хэмээх далайд хөл тавихад юуны түрүүнд бие хүн болж төлөвшиж бэлтгэгдсэн байхад туслах зорилготой. Та хувь хүн болж төлөвших, гадаад орчинд дасан зохицох, харилцаанд суралцах, нийгэмших, мөн тасралтгүй хөгжихийн ач холбогдлыг энэ номоос ойлгож авах болно. Та хэн байх вэ? Хэн байхыг хүсэж байна вэ? гэдэг асуултад хариулт олохыг хүсвэл энэ номыг уншаарай.

Эдгээр номуудыг та номын дэлгүүр болон номын сангуудаас авч унших боломжтой.

 

Дадлага, дадлага бас дахин дадлага

Сургуулиа төгсөөд ажилд оръё гэтэл туршлага гэдэг “хана” залуусын өмнө босож ирдэг. Ажил хийж байж хуримтлуулдаг зүйлийг ажилд орохоосоо өмнө өөртөө яаж шингээх вэ? Энэ ойлгомжгүй сорилтыг давахад тань нэгэн хэрэгсэл тус болно. Энэ бол дадлага. Дадлага хийхдээ анхаарлаа сайн төвлөрүүлж, шинээр мэдлэг бас туршлага бүтээх үндсэн зорилгоо мартахгүй байхад л эхний ээлжид хангалттай. Харин хаана дадлага хийх вэ гэсэн төвөгтэй асуултад дараах хувилбаруудыг санал болгоё.

  1. Сургуульдаа хандах. Ихэнх сургууль суралцагч болон төгсөгчдөдөө зориулсан тусгай хөтөлбөртэй байдаг. Түүнчлэн таны суралцаж буй салбарын цаг үеийн мэдээлэл, үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай үүсгэсэн харилцаа холбоо сургуульд тань бий.
  2. Мэргэжлийн байгууллагуудын холбоонд хандах. Мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо буюу үүнтэй ижил, төстэй үүрэг бүхий томоохон байгууллагууд дадлагын хөтөлбөр хэрэгжүүлдэг туршлага цөөнгүй оронд байдаг. Эдгээр байгууллагууд идэвхтэй хөтөлбөргүй байсан ч танд хаана дадлага хийх боломжтой талаар мэдээлэл хүргэж чадах нь гарцаагүй. Үүний тулд интернэтээс хайхад л хангалттай.
  3. Интернэтээс хайгаад үз. Байршил, ажлын чиглэл дээр нэмээд дадлага гэж интернэтээс хайхад л зарын, ажлын веб сайтууд танд олон хувилбар санал болгоно.
  4. Компанийн вэбсайтаас хайх. Ихэнх компаниуд өөрсдийн вэбсайт дээр дадлагын зараа тавьдаг. Тиймээс ажиллахаар сонирхож байгаа компанийнхаа вэбсайт, нийгмийн сүлжээний хаягийг тогтмол шалгаж байгаарай.
  5. Сүлжээ үүсгэх. Харилцаа холбоогоо сайжруулж, олон талд танилын хүрээгээ тэлэх нь таны дадлагаар ажиллах боломжийг нэмэгдүүлнэ. Тиймээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаарай.
  6. Төрийн байгууллагад хандах. Засгийн газрын агентлагууд болон төрийн бус байгууллагууд дадлагын хөтөлбөр зарлах нь түгээмэл байдаг юм. Тухайлбал, Зориг сан “Залуу дадлагажигч хөтөлбөр”-ийг ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, өөрийн хүссэн мэргэжлийн байгууллагадаа богино хугацааны дадлагын ажил хийх боломж олгодог. Энэ жилийн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах холбоос дээр дараарай.

https://form.jotform.com/zorigfoundation/jip-2023?fbclid=IwAR1LBE7MMNuvTkjUuGRCIVmGMIuK2MqkqawvE9ZRtjMYsKLFHxKN7KobWgw

Ихэнх дадлагын хөтөлбөрт сонгогдох өрсөлдөөн ширүүн байдаг учраас эртнээс бэлдэж, аль болох олон хөтөлбөрт материалаа илгээх хэрэгтэй. Үүн дээр нэмээд CV, тодорхойлох захидал ба шаардлагатай бичиг баримтаа ч цэгцтэй байлгавал таны дадлага хийх боломж нэмэгдэнэ.

Ажлын байранд асуудалгүй нэвтрэх тийз ерөнхийдөө энэ юм шүү дээ. Амжилт.

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-67
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-67

8Б Н.Ариун-Оюун
2023 оны 11 сарын 28
[202.55.188.91]
Үнэхээр товч, ойлгомжтой байлаа.
11а Л. Нэргүй
2023 оны 04 сарын 04
[66.181.161.247]
Oidow Battsetseg
2023 оны 02 сарын 16
[66.181.161.58]
Mergejilee yj zow songoh talaar mash sain oilgolttoi bolson
Oidow Battsetseg
2023 оны 02 сарын 16
[66.181.161.58]
Mergejilee yj zow songoh talaar mash sain oilgolttoi bolson
bolormaa
2023 оны 02 сарын 10
[202.55.188.83]
Baynhongor Baynlig 10 a etseg eh bolormaa huuhded mash hrgte medeeell bn
Э.Уянга
2023 оны 02 сарын 10
[66.181.161.105]
таалагдлаа
Одончимэг
2023 оны 02 сарын 10
[202.126.89.221]
Батцэцэг
2023 оны 02 сарын 10
[202.126.89.221]
Цэцэгмаа
2023 оны 02 сарын 10
[202.5.198.210]
Үнэхээр ойлголт ихтэй юмаа
Цэцэгмаа
2023 оны 02 сарын 10
[202.5.198.210]
Үнэхээр ойлголт ихтэй юмаа
Намдагшийрэв
2023 оны 02 сарын 10
[202.5.199.46]
Би бараг мэргэжилээ сонгчихлоо маш гоё мэдээлэл өгсөнд баяралла
Баацсагаан сум
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
heregtei zuil bna
Баацагаан сум
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
үнэхээр талагдлаа
Эрдэнэтуяа
2023 оны 02 сарын 10
[66.181.161.111]
Баярлалаа
Odgerel
2023 оны 02 сарын 10
[66.181.161.111]
Blla
anujin
2023 оны 02 сарын 10
[202.126.88.224]
heregtei zuil bna
Бахытгүл
2023 оны 02 сарын 10
[51.161.115.108]
Гоя
Tsagaan vvr
2023 оны 02 сарын 10
[202.126.90.76]
11b Saihanaa
Monkhmandah
2023 оны 02 сарын 10
[202.126.89.97]
Selenge Bayangol 8b taalagdalaa
Elbegsaihan
2023 оны 02 сарын 10
[202.126.89.4]
Selenge Bayngol 8b medeeleltei taniltsla
Elbegsaihan
2023 оны 02 сарын 10
[202.126.89.4]
Selenge Bayngol 8b medeeleltei taniltsla
Elbegsaihan
2023 оны 02 сарын 10
[202.126.89.4]
Selenge Bayngol 8b medeeleltei taniltsla
Elbegsaihan
2023 оны 02 сарын 10
[202.126.89.4]
Selenge Bayngol 8b medeeleltei taniltsla
О.Баярхүү
2023 оны 02 сарын 09
[202.126.90.121]
Баярлалаа.
10б рэгзэдмаа
2023 оны 02 сарын 09
[202.126.88.128]
Амар байлаа
Сэ Баянгол 11а
2023 оны 02 сарын 09
[202.126.89.236]
Сайн уншиж судалнаа Баярлалаа
Т.Анударь
2023 оны 02 сарын 09
[150.129.142.3]
Мэргэжлээ сонгохд тусаллаа
Баяржавхлан
2023 оны 02 сарын 09
[202.126.88.145]
Амар баилаа
Б.Оюумаа
2023 оны 02 сарын 09
[66.181.161.99]
О. Бат-эрдэнэ
2023 оны 02 сарын 09
[66.181.161.99]
..
С.Цолмон
2023 оны 02 сарын 09
[66.181.161.99]
Гоё юм байна.
Б.Төгстөгөлдөр
2023 оны 02 сарын 09
[66.181.161.99]
Thank you
Б.Төгстөгөлдөр
2023 оны 02 сарын 09
[66.181.161.99]
Good
Uugantsetseg
2023 оны 02 сарын 09
[66.181.161.38]
Good
Сэржханд
2023 оны 02 сарын 09
[202.126.89.252]
Ц Болор Эрдэнэ
2023 оны 02 сарын 09
[202.126.90.151]
Баярлалаа
Учралбаяр
2023 оны 02 сарын 09
[202.126.89.220]
Баярлалаа
Учралбаяр
2023 оны 02 сарын 09
[202.126.89.220]
Баярлалаа
Oundari.b
2023 оны 02 сарын 09
[202.126.89.220]
Gg
Uuganbaatar
2023 оны 02 сарын 09
[202.126.90.111]
Goy zuvulgu bn byrla
Чинхүслэн
2023 оны 02 сарын 08
[202.126.89.70]
Ганцолмон
2023 оны 02 сарын 07
[203.91.115.55]
Hergte zvilvvd bn
Сэлэнгэ Баянгол Билг
2023 оны 02 сарын 06
[202.126.88.213]
bayarlalaa heregtei medeelel baina.
Гантуяа
2023 оны 02 сарын 05
[58.78.150.215]
Ок
emujin
2023 оны 02 сарын 04
[103.229.121.196]
mash untei zowolgoo bailaa bayarlalaa
Хишигбаяр
2023 оны 02 сарын 04
[66.181.160.6]
Таалагдлаа
Lhagwagerelmaa
2023 оны 02 сарын 04
[122.201.24.210]
Dajgu yum bn
Б.ЭНХМАА
2023 оны 02 сарын 04
[202.126.90.10]
Таалагдлаа
Ариун-эрдэнэ
2023 оны 02 сарын 03
[122.201.22.56]
nice❤
Эрдэнэмөнх
2023 оны 02 сарын 03
[202.126.88.206]
Талагдлаа
Батнасан
2023 оны 02 сарын 03
[66.181.185.62]
Үнхээр их таалагдлаа
2023 оны 02 сарын 03
[66.181.185.62]
Маш гоё санагдсан тэгээд миний сэтгэлд үнэхээр хүрч чадсан
Бадамцэцэг
2023 оны 02 сарын 03
[202.126.90.2]
Vnheer ix taalqlda
Хашсолонго
2023 оны 02 сарын 03
[202.55.188.109]
Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна
Anarjin
2023 оны 02 сарын 03
[202.55.188.109]
Bayrllaa
Anarjin
2023 оны 02 сарын 03
[202.55.188.109]
Bayrllaa
Serjbudee
2023 оны 02 сарын 03
[202.126.90.19]
10b
Dulguun
2023 оны 02 сарын 03
[202.126.90.35]
Taalagdlaaa
Udval
2023 оны 02 сарын 03
[202.126.90.35]
Taalagdla
M.Anu
2023 оны 02 сарын 03
[202.126.90.106]
❤️
Serjbudee
2023 оны 02 сарын 03
[202.126.90.19]
goe bn aa
.
2023 оны 02 сарын 03
[202.126.89.58]
.
Batbayr
2023 оны 02 сарын 03
[202.126.88.136]
Hahahahahahaha
gantulag
2023 оны 02 сарын 03
[202.126.90.105]
uzleee
Enhamgalan
2023 оны 02 сарын 03
[202.126.89.202]
Vneheer ih zviliig medej awlaa bayrlla
Gombo mungunchimeg
2023 оны 02 сарын 02
[66.181.190.158]
Bayarllaa
Badmaa Enkhjargal
2023 оны 02 сарын 02
[203.91.115.41]
Баярлалаааа❤️