• info@eec.mn
  • +976 70119498

Сурагч

дөрөв.Мэргэжлийн талаарх хандлага ба хөдөлмөрийн зах зээл

Хувийн онцлог, сонирхлоо тодорхойлж өөртөө тохирох ажил мэргэжлүүдийн талаар ойлголттой болсны дараа бид судлах ёстой дараагийн талбартаа хүрч ирлээ. Энэ бол ажлын байр, мэргэжлийн талаарх хандлага болон хөдөлмөрийн зах зээл.

Сайн мэргэжлийн эрэлд

Сайн ажил, мэргэжлийн тухай бодоод үзээрэй. Хамгийн түрүүнд өндөр цалин, эрүүл аюулгүй ажлын орчин, уян хатан цагийн хуваарь, өсөж дэвших ирээдүй гэх зэрэг давуу талууд бидний санаанд буух болно. Энэхүү тодорхойлолт хувь хүний байр сууринаас бий болж байгаа бөгөөд бид сайн мэргэжлийн талаар илүү оновчтой дүр зураг гаргахын тулд давхар нийгмийн өнцгөөс харах хэрэгтэй. Хүмүүс бид дангаараа ажлаа хийгээд ганцаараа амьдрахгүй нь тодорхой шүү дээ.

Нийгэмд өргөн тархсан боловч алдаатай хандлагууд таныг өөрөө ч анзаараагүй байхад мэргэжил сонголтод нөлөөлсөн байх нь бий. Мэргэжил болон түүнийг сонгох үйл явцын тухай байтугай хүйсийн тухай тогтсон хандлагууд шийдвэр гаргалтад их бага хэмжээгээр нөлөөлж байдаг. Монголчууд бидний хувьд ажил, мэргэжлийн нэр хүндэд өндөр ач холбогдол өгч сонголтоо хийдэг онцлогтой. Үүнийг 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Шинжлэх ухаан технологийн сангаас хийсэн “Монгол улсад хүүхэд, залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоог хөгжүүлэх нь” судалгааны тайлангаас үзэж болно. Тус судалгаанд их сургуулийн нэг болон дөрөвдүгээр курсийн оюутнууд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид оролцсон юм. Тэдний хариултаас үзэхэд мэргэжлээ сонгоход аливаа ажил, мэргэжлийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь хамгийн их нөлөөлдөг ажээ.

Мэргэжлээ төрөл бүрийн тогтсон хандлагад тулгуурлаж сонгох эрсдэл тун өндөр байна. Жишээ нь: Хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, бизнесийн удирдлага гэх мэт нэр хүнд өндөртэй хэмээн тооцогддог мэргэжлүүд Монголын хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байна гэх тооцоо гарсаар ирсэн. Зарим мэргэжил нэр хүндтэй байдаг ч тэр мэргэжлээр суралцаж, бэлтгэгдэх нь ирээдүйн нэр хүндийн баталгаа болж чадахгүй. Нэр хүнд багатай мэргэжлийг сонгосон ч тэр салбартаа амжилт гаргасан төдийгүй нийгэмдээ хувь нэмэр оруулж буй хүн олон байдаг. Иймд мэргэжлээ сонгохдоо бусад хүмүүсийн хандлага, үнэлэмжээс илүү зах зээлийн бодит байдлыг харгалзан үзэх нь чухал билээ. 

Нийгмийн хувьд сайн мэргэжил

Улс орон бүр өөрсдийн гэсэн онцлогтой учир нийгэмд нь тулгамдаж буй асуудлууд ч хоорондоо ялгаатай байдаг юм. Ойрх Дорнодод залуусын ажилгүйдлийг бууруулах нь чухал учраас залууст зориулсан ажлын байрыг сайн ажил гэж үздэг. Мозамбик тэргүүтэй Африкийн цөлөрхөг нутгийн улс орнуудад газар тариалан ноёлсон хэвээр байгаа ба ядуурлыг бууруулна гэдэг нэн тэргүүний зорилт байдаг. Тэдгээр улсуудад газар тариалангийн технологийг сайжруулах, зах зээлийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг хамгийн сайнд тооцно. Харин байгалийн нөөц баялаг ихтэй улс орнууд баялгийн удирдлага, нийгмийн зохион байгуулалт, боловсролын салбарын мэргэжлийг өндөрт үнэлнэ.

2021 онд гарсан “Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох” судалгааны тайлангаас үзэхэд дараах салбарын мэргэжлүүдийн эрэлт, хэрэгцээ хамгийн өсөлттэй байна:

Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнууртай холбоотой ажлын байрууд эрс буурч байна гэх дүгнэлт гарчээ.

Хүн болгон адилгүй, мэргэжил ч бас

Энэ мэт нийгэм, цаг үеийн асуудлаас гадна хувь хүний онцлог шинжүүд сайн мэргэжлийн талаарх бидний эрэл хайгуулыг цааш үргэлжлэхэд хүргэх аж. Нэгэн жишээ татахад дэлхийн хамгийн алдартай тогооч гэгддэг Гордон Рамси ахлах сургуульдаа спортын карьер хөөж байсан авч гэмтлийн улмаас ажил мэргэжлийн талаарх бодлоо өөрчилсөн гэдэг. Тэрбээр зочид буудлын менежментийг ирээдүйтэй гэж үзээд сурахаар шийдсэн ч удалгүй нэгэн жижиг хоолны газарт ажиллангаа суралцахаар болсон байна. Өдгөө тэрбээр дэлхий даяар 35 өндөр зэрэглэлийн ресторан эзэмшдэг бөгөөд 70 сая ам.долларын хөрөнгөтэй юм. Мөн түүний шоу нэвтрүүлгүүд Fox телевизэд 150 сая ам.долларын орлого оруулдаг ажээ. 2022 оны Их Британийн хамгийн шилдэг карьерын жагсаалтын эхний 25-д тогооч, телевизийн контент бүтээгчийн аль аль нь байхгүй. Гэхдээ Гордоны хувьд тогооч хамгийн сайн мэргэжил байсан нь эргэлзээгүй билээ.

Үүнтэй төстэй олон жишээ бий. Хувцасны загвар зохион бүтээгчдийн оргилд нэр нь үргэлж бичигддэг Вера Ванг урьд нь сэтгүүлчээр ажилладаг байв. Тэрбээр бүх л хүний адилаар өмнөх карьерынхаа давуу талуудыг тооцож, сайн мэргэжил гэж шийдсэн байсан нь лавтай. Гэхдээ загвар зохион бүтээх авьяасаа дагасан учраас түүний брэнд эмэгтэйчүүдийн дунд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг болжээ. Мөн ХБНГУ-ын Канцлерын албан тушаалыг 16 жил хашсан Ангела Меркелийг албан тушаалаа хүлээлгэж өгөхөд германчууд улс орон даяар алга ташин хүндэтгэл үзүүлж байлаа. Германд өндөр үнэлэгддэг судлаачийн карьер түүнийг энэ өндөрлөгт хүргэхгүй байсан биз ээ. Энэ бүхнээс дүгнэхэд сайн мэргэжил гэж юу вэ хэмээх асуултын хариулт асар өргөн хүрээг хамрах аж.

“Амьдралд тавтай морил”

Сургуулийн төгсөлтийн үеэр шинэхэн төгсөж буй оюутан сурагчдад хандан захирал нь “Амьдралын их далайд тавтай морил” хэмээн хэлэхийг та кинон дээрээс харж байсан болов уу. Энэ түгээмэл хэлцийг өөрөө сонсоод сууж байсан ч байж магадгүй. “Амьдралын их далай” гэдэг нь ямартай ч нийгмийн, насанд хүрсэн хүний амьдралыг хэлж байгаа нь лавтай. Үүнийг тодруулбал үнэн хэрэгтээ хөдөлмөрийн зах зээл ажээ.

Өнгөрсөн 2022 оны эхний улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2,1 сая хүн байгаагаас 1,2 сая нь ажиллах хүч гэж бүртгэгдсэн байдаг.

Насанд хүрсэн хүн бүр амьдарч буй нийгэмдээ ямар нэг ажил хөдөлмөр эрхэлдэг. Идэвхтэй амьдардаг, олон ажил зэрэг хийдэг нэгэн байхад олон сарын турш ажил хайж байгаа хүн ч бий. Манай улсад л гэхэд жилийн өмнөх тоо баримтаас харвал 24 мянган идэвхтэй ажил хайгч иргэн байна. Байр суурь, гүйцэтгэж буй үүргээрээ хүмүүс бид нийгэмд энэ мэтээр олон хуваагдах ч ерөнхийдөө ажил олгогч болон ажилтан гэсэн ангилал хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлдэг. 

АНУ-д 1994-2008 оны хооронд ажил хайж буй хүмүүсийн талаас илүү хувь нь сар гаруй хугацаанд ажил олж чаддаг байжээ. Тэдний ердөө 10% нь л ажил хайхад жил орчим хугацааг зарцуулдаг байсан бол 2008 оны эдийн засгийн хямрал тохиолдов. Үүнээс улбаалж ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдэж, ажил олгогчдын сонголт улам нарийсжээ. Бүтэн жилийн турш ажил хайсны эцэст ажилтай болсон хүмүүсийн тоо даруй өсөж 30%-д хүрсэн байна.

Нийгмийн нөхцөл байдал, эдийн засгаас хамаарч хөдөлмөрийн зах зээл байнга хувирч, өөрчлөгдөж байдгийн жишээ энэ юм.

Хөдөлмөрийн зах зээлээр аялахуй

Бүх хүн өөрийн давуу талыг ашиглахыг эрмэлздэг. Ажилтан өндөр цалин хүсэх бол ажил олгогч зардал бага гаргахыг хичээнэ. Тиймээс ажил хайж буй олон хүн дундаас ур чадварын хувьд ижил ч цалингийн хүлээлт багатайг нь ажилд авч сонголт хийх давуу талаа эдэлнэ. Харин олон байгууллагаас ажлын санал авсан хүн өөрт таалагдсан цалинтайг сонгох байдлаар хөдөлмөрийн зах зээлд харилцаа өрнөдөг аж.

Хөдөлмөрийн зах зээлийн 6 харилцаа

  1. Ажил хайгчийн хувьд хөдөлмөрийн зах зээл бол уралдаж элсүүлэх тоглоом. Харин ажил олгогчийн хувьд хасагдах шатны тоглоом. Том компаниудын ширээн дээр хэдэн давхар овоолоостой анкет, танилцуулга байдаг. Тэдний ажил хамгийн сүүлчийн нэр дэвшигч хүртэл оновчтой хасахад оршино.
  2. Ажил хайгч ажил олгогчдыг илүү санаачилгатай байхыг хүсдэг. Ажил олгогчид зөвхөн шаардлагатай үедээ л санаачилгатай ханддаг. Хэрэгтэй ажилтнаа олохын тулд хүний нөөцийн албаныхан илүү цагаар сууж ажиллах үе гардаг хэдий ч компанийн хувьд онц яаралтай ийм үе ховор тохионо. Бусад буюу хэвийн үед ажил хайгч илүү санаачилгатай байх ёстой гэсэн зарчим үйлчилнэ.
  3. Ажлын байранд тэнцэх эсэхэд урьдын амжилт, туршлага шийдвэрлэх нөлөөтэй гэж ажил хайгч боддог. Харин ажил олгогч харилцаа үүсгэсэн эхний мөчөөсөө ажил хайгчийн зан төлөв, үйл байдлыг ажиглаж эхэлдэг ажээ. Тэгэхээр анхны сэтгэгдэл тухайн хүний хувийн амжилтаас ч илүү хүчтэй нөлөөлөх магадлалтай байдаг гэсэн үг.
  4. Ажил хайгч өөрийн танилцуулга, анкетыг нухацтай уншина гэж найддаг. Гэтэл ихэнх ажил олгогчдын хувьд давчуу хугацаанд баригддаг учраас бүтнээр нь уншиж амждаггүй. Тиймээс татгалзсан хариу авсандаа төдийлөн хямраад байх шаардлагагүй аж.
  5. Ажил хайгчид засгийн газар болон ажил олгогчдын зүгээс ажлын орон тоо нэмэгдүүлэх алхам хийгээсэй гэж хүсдэг. Харамсалтай нь бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдсэн үед л ажлын орон тоо нэмэх боломж үүснэ. Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүд тодорхой хугацааг л хамаарах учраас ажил олгогчдын хувьд төдийлөн найдлага тавьдаггүй. Тиймээс ажил хайгч ч бас өөртөө л найдах хэрэгтэй гэсэн үг.
  6. Ажил хайгчийн үнэт зүйл цаг хугацаа бол ажил олгогчийн шийдвэр гаргах гол хүчин зүйл нь эрсдэл байдаг. Тийм учраас ажил хайгч та ажил олгогчийн үүднээс хандаж бэлтгэлээ базаавал илүү амжилттай байх магадлалтай юм.

Хөдөлмөрийн зах зээлийн, бидний ажил мэргэжлийн ирээдүй

Шинжлэх ухаан, технологийн дэвшил хүмүүс бидний амьдралыг өөрчилсөөр байгаа билээ. Аж үйлдвэрийн дөрөвдөх хувьсгалын үр дүнд ихэнх эд зүйлс интернэтэд холбогдож, роботууд болон цахимжуулалт XXI зууныг тодорхойлж байна. Нийгмийн амьдралын бүхий л талбарт энэ өөрчлөлт нөлөөлж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийг ч бас тойрсонгүй. Үүн дээр нэмээд 2020 онд дэлхий дахинд дэгдсэн коронавирусийн халдвар бидний амьдралын хэв маяг, хандлагад ул мөрөө арилшгүй тод үлдээжээ.

Орчин цагт хүний үйл ажиллагаа явагдаж буй бүхий л талбарыг цахимжуулах хандлагатай болсон. Хөдөлмөрийн зах зээлийн хувьд энэхүү шинэ цахим талбарт дасан зохицох, ажиллах чадвартай ажилтнуудын эрэлт нэмэгдэж байна. Түүнчлэн зайнаас ажиллах, уян хатан цагийн хуваарьтай байх хандлага цар тахлаас хойш эрчимжиж, ажлын байрны хэв маяг үүнтэй уялдан өөрчлөгдөхийг шаардах болов.

Хөдөлмөрийн зах зээлийн одоогийн хандлага

Эдгээр хандлагын өөрчлөлтөөс болж зарим ажил мэргэжилд тавигдах шаардлага, зах зээлийн эрэлт нэмэгдсэн бол зарим ажил мэргэжил огт үгүй болоход ойртсоор байна. 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргасан “The Future of Jobs” судалгааны дагуу ойрын хугацаанд 7.1 сая орчим ажлын байр үгүй болох төлөвтэй байгаа юм. Тэдний дийлэнх нь оффисын нэгэн хэвийн давтамжтай ажлууд байх аж. Үүнтэй зэрэгцэн 2 сая орчим ажлын байр компьютер, математик, инженерчлэлийн салбарт шинээр бий болох ерөнхий тооцоолол гарчээ. Тиймээс одоо, цаашлаад 5-аас 10 жилд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байх ажил мэргэжлийг сонгох нь танд давуу тал олгох ухаалаг алхам болно.

2018 онд “PwC” компани хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн хандлагад дүн шинжилгээ хийсэн юм. Тэд судалгааныхаа үр дүнд дараах нөхцөлүүдийг онцолсон байна.

Эцэст нь

Хөдөлмөрийн зах зээлийн бодит байдал болон цаашдын хандлагыг бид танд товчхон хүргэлээ. Үүн дээр нэмээд дүгнэлтийн үүднээс дараах зөвлөмжийг санал болгож байна.

Сайн мэргэжил гэдэг хэн нэгний хэлсэн, ямар нэг судалгааны тайланд жагсааснаар хязгаарлагдах албагүй гэдгийг та ойлгосон байх. Түүнчлэн хамгийн өндөр эрэлттэй, ирээдүйтэй салбарын мэргэжил биш ч гэлээ танд бас нийгэмд сайн сайхныг авчрах олон мэргэжил бий. Мэргэжил бүхэн сайхан шүү дээ.  

 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-27
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-27

Э. Түвшинбаяр
2023 оны 02 сарын 12
[202.126.89.240]
Баярлалаа
Т.Хонгорзул 8а
2023 оны 02 сарын 11
[45.117.35.141]
Сонирхолтой байсан
Батчимэг
2023 оны 02 сарын 10
[66.181.161.27]
bayrla
Мөнхжин
2023 оны 02 сарын 10
[192.82.71.207]
Мэргэжилээ зөв сонгоход тусалсан
Н.Энхжин
2023 оны 02 сарын 10
[202.55.188.91]
Мэргэжилээ зөв сонгоход тусалсаан
Баацагаан
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Таалагдлаа
Баацагаан
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Таалагдлаа
Баацагаан
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Таалагдлаа
Баацагаан
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Таалагдлаа
Баацагаан
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Таалагдлаа
Баацагаан
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Таалагдлаа
Баацагаан
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
Ок
Э.Номин
2023 оны 02 сарын 10
[202.126.89.190]
баацгаан цагаан дала
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
маш их таалагдлаа
БААЦАГААН СУМ
2023 оны 02 сарын 10
[202.5.199.36]
үнэхээр талагдлаа
Бахытгүл
2023 оны 02 сарын 10
[51.161.115.108]
Маш их таалагдлаа
Бахытгүл
2023 оны 02 сарын 10
[51.161.115.108]
Таалагдлаа
Jadira
2023 оны 02 сарын 10
[103.253.25.57]
taalagdlaa
Сэ Баянгол 11а
2023 оны 02 сарын 09
[202.126.89.236]
Өөрт хэрэгтэй мэдээллээ олж авлаа. Баярлалаа
Ysu inyourheart
2023 оны 02 сарын 09
[202.55.188.38]
Баярлаллаа хэрэгтэй мэдээлэл байна
СэлэнгэБаянголБилгүү
2023 оны 02 сарын 06
[202.126.88.213]
Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна .амжилт
Enkhmanlai
2023 оны 02 сарын 01
[202.126.88.100]
Bayrlalaa
Bolatbyek06
2023 оны 01 сарын 31
[62.210.245.177]
Aymar goy2 baina
ok
2023 оны 01 сарын 31
[202.5.199.247]
bayrlalaa
Энхжаргал
2023 оны 01 сарын 31
[202.126.88.145]
Баяралла
жаргалмаа
2023 оны 01 сарын 31
[202.126.89.149]
Гоё
B.Margad 11d
2023 оны 01 сарын 30
[103.212.119.164]
bayrlla