• info@eec.mn
  • +976 70119498

Сургууль

ЯАГААД АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Бүх төрлийн, бүх түвшний сургалт эцсийн дүндээ хөдөлмөрийн зах зээлтэй холбогддог буюу ГИНЖИН НӨЛӨӨЛӨЛ

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хичээл сонголт, мэргэжлийн боловсрол, сургалт болон их дээд сургуулийн мэргэжлийн хөтөлбөрийн сонголт нь бие биедээ гинжин хэлбэрээр нөлөөлдөг бөгөөд эцсийн дүндээ хөдөлмөрийн зах зээлтэй холбогддог. Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалт болон их, дээд сургууль төгссөний дараа хөдөлмөрийн зах зээлд ажлын боломж байхгүйгээс болж ажилгүй байх эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ бус өөр чиглэлээр (жишээ нь багш их, дээд сургууль төгсөөд худалдагч хийх) ажиллах нөхцөлтэй тулгарах тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хэр сайн бэлтгэлтэй байна төдий чинээ ажил мэргэжлийн илүү сайн үр дүнтэй байдаг. 

Суралцагчдын ухаалаг шийдвэр гаргах чадамж харилцан адилгүй байдаг

Ерөнхий боловсролын сургуульд ажил мэргэжлийн чиг баримжаа хэрэгжүүлэх өөр нэг шалтгаан байдаг. Та бүхний ерөнхий боловсролын сургуульд сургуульд ажилласан туршлагаас суралцагчид эзэмшсэн чадамж, хэл, урлаг, математик, хөгжим гэх мэт хичээлийн сурлагын амжилтаараа өөр хоорондоо ялгаатай байдаг гэдгийг мэддэг болсон байх. Үнэндээ суралцагч гэлтгүй бүх хүн ур чадвар, ажлын гүйцэтгэл болон шийдвэр гаргахдаа өөр хоорондоо ялгаатай байдаг. Энэ ялгааг харгалзаж, хүмүүст ухаалаг шийдвэр гаргахад туслах, бэлтгэх явдал боловсролын нэг үүрэг юм. Математикийн сургалт сайн байвал энэ шинжлэх ухааныг илүү сайн сурах боломжтой байдгийн адилаар ажил мэргэжлийн талаар илүү сайн мэдээлэлтэй, туршлагатай байвал оновчтой, ухаалаг шийдвэр гаргаж чадна. 

Түүнчлэн тэд нийгмийн, сэтгэл хөдлөлийн болон биеийн хөгжлийн хурдаараа,  ямар ажил мэргэжилтэй байхыг хүсэж байгаагаараа, ямар хичээл, хөтөлбөрийг судалбал энэ ажил мэргэжлийг эзэмших боломжтой вэ гэдэг ойлголтын түвшингээрээ харилцан адилгүй байдаг.  Бид эзэмшсэн чадамж, гүйцэтгэл, үзүүлсэн амжилт, ямар нэг зүйлийн талаар гаргасан шийдвэрийн үр дүнгээрээ харилцан адилгүй байдаг!

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь ажил мэргэжлийн сонголттой холбоотой шийдвэр гаргах чадамжийг хөгжүүлдэг

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь бидний ажил мэргэжлийн болон боловсрол, сургалтын сонголтын талаар шийдвэр гаргах чадамжийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Ингэснээр бидний ажил, амьдрал илүү сайн үр дүнтэй байх боломжтой юм. Энэ нь математикийн сургалт сайн байвал бид энэ шинжлэх ухааныг илүү сайн хэрэглэх, математиктай холбоотой асуудлыг илүү сайн гүйцэтгэх боломжтой байдагтай адил юм. 
  
Сурган хүмүүжлэгчийн үүрэг бол суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх явдал

Суралцагчдыг урт хугацааны ажил мэргэжлийн ухаалаг шийдвэр гаргадаг, түүнийгээ  үр дүнтэй төлөвлөдөг болгохын тулд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг илүү оновчтой бас үр дүнтэй зохион байгуулдаг байх хэрэгтэй. Ажил мэргэжлийн чиг баримжаа нь сургуулийн практикт харьцангуй шинэ концепц. Биднийг хүүхэд байхад ийм үйл ажиллагаа байдаггүй байсан. Бидний зарим нь багшаас өөр мэргэжлийг илүүд үздэг. Гэхдээ бидэнд ажил мэргэжлийн ухаалаг сонголт хийхэд дэмжих мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ тухайн үед байсангүй! 

Харин одоо сурган хүмүүжүүлэгч бидний үүрэг бол залуу үеэ хөдөлмөрийн зах зээлийн бодит бас тодорхойгүй нөхцөлд бэлтгэх явдал юм. Ахлах ангид сонгон судлах хичээл, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт, их дээд сургуулийн хөтөлбөр, хөдөлмөрийн зах зээлийн талаар үнэн бодитой мэдээлэлтэй байх нь манай улсын хувьд идэвхтэй, эдийн засгийн үр ашигтай иргэдтэй байх нөхцлийг бүрдүүлнэ. 
 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-17
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-17

сэ баянгол 11а
2023 оны 02 сарын 10
[202.126.89.10]
боломжийн мэдээллийг авлаа баярлалаа
BAYANMUNKH
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
WAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAW
BAYANMUNKH
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
WAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAW
sahalnaran
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
sahal saihan urgJ BNA
naransahal
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
minii sahald taalagdlaa
amarzaya
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
aan kshqyu
boldooo
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
ene ch yopstoi heregtei medeelel bna bayrlaa duuu
prevdulam
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
wow thats awesome
prevdulam
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
wow thats awesome
prevdulam
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
wow thats awesome
dulmaa
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
baldaan chamd aimer hergtei
Baldan
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
Baldan ahad n saihan bailaaa
bataa
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
saihan bainaa
anguuch
2022 оны 03 сарын 04
[202.126.89.179]
heregtei bailaa
Баянүул
2022 оны 03 сарын 04
[202.126.89.127]
Нэвтэрч болдоггүй
Энхжин
2021 оны 08 сарын 30
[66.181.161.51]
Мэргэжил сонголтын тест нэмж болох уу? Орон нутагт мэргэжил сонголттой холбоотой мэдээлэл хосм байдаг. Дуртай үедээ очоод зөвлөгөө аваад тестээ өгөөд хариугаа тайлбарлуулаад авбал уул нь амар л байна. Энэ тал дээр БСШУЯ анхаараасай гэж хүсч байна.
Tumurchudur
2021 оны 06 сарын 02
[103.26.194.4]
Mash ih heregtei zuvluguu!