Эцэг эхчүүд болон гэр бүлийн гишүүд хүүхдийн ахлах ангийн хичээл сонголт, 12 дугаар анги төгссөний дараах боловсрол, сургалт болон ажил мэргэжлийн сонголтод хамгийн их нөлөөтэй байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдийн сонголтод их нээлттэй ханддаг, зарим нь хүүхдийнхээ сонголтыг ерөөс сонирхдоггүй. Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ энэ талаар ярилцаагүй байсан ч хүүхдүүд нь эцэг эхийнхээ үй хөдлөл, ярианаас юу сонгох хэрэгтэйгээ ойлгосон байдаг. Эцэг эхийн нөлөө заримдаа эерэг үр дүнг авчирдаг заримдаа сөрөг үр дүнтэй байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аливаа зүйлс өөрчлөгддөг. Бидний хүүхэд эдийн засгийн, ажил хөдөлмөрийн өөр орчин, өөр нөхцөлд ажиллаж, амьдрах болно. Бидний үеийн хөдөлмөрийн зах зээлийн өнгө төрх хүүхдүүдийн үед өөр байх болно. Бидний мэддэг ажил мэргэжлийн боломжууд тэднийг ажил хөдөлмөр эрхлэх үед байх боломжтой нийцэхгүй болно.
Дараах хүснэгтэд эцэг эхчүүд хүүхдүүддээ ажил мэргэжлийн чиг баримжаатай холбоотой зөвлөгөө өгөхөд туслах зарим санааг үзүүллээ. Эдгээр нь эцэг эх хийж болох бас хийж болохгүй гэж ангилагдсан болно
ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН ТУСАЛЖ ДЭМЖИХ ВЭ?
ХҮҮХДЭДЭЭ ЮУГ ХИЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ