• info@eec.mn
  • +976 70119498

Эцэг эх

АМЧБО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО

Ажил мэргэжлийн чиг баримжаа гэж юу вэ?

ЕБС-ийн ахлах ангийн ажил мэргэжлийн чиг баримжаа нь суралцагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, 12 дугаар анги төгссөний дараа суралцах МБС-ын байгууллага болон их дээд сургууль, мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг, бодитой  шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг сургуулийн болон сургуулиас гадуурх үйл ажиллагаа юм


Ажил мэргэжлийн чиг баримжаа нь залуучууд, тэдний эцэг эхэд маш их ач холбогдолтой

Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ бага, дунд, мэргэжлийн эсвэл дээд боловсролд маш их хөрөнгө оруулалт хийж, хүчин чармайлт гаргасан боловч эцсийн дүндээ ажилгүй нөхцөл байдалд орох нь элбэг байна. Энэ нь тэдний урмыг их хугалдаг. Тэгвэл ЕБС-ийн ажил мэргэжлийн чиг баримжаа нь суралцагчид, тэдний эцэг эхэд хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлага, бодит нөхцөлд байдалд үндэслэсэн ухаалаг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг бөгөөд ингэснээр тэднийг ажилгүй нөхцөл байдалтай тулгарахаас сэргийлнэ бас тэднийг бэлтгэнэ.  

Хүүхэд залуучууд, тэдний эцэг эхийн шийдвэр гаргах чадамж харилцан адилгүй

Бид бүхэн суралцагчид эзэмшсэн чадвар, сурлагын амжилт, нийгмийн, сэтгэл хөдлөлийн болон биеийн хөгжлийн хурдаараа, түүнчлэн ажил мэргэжлийн сонголт, ямар хичээл, хөтөлбөр энэ ажил мэргэжлийг эзэмших боломж олгох вэ гэдэг ойлголтоороо  харилцан адилгүй байдаг гэдгийг мэднэ. Зөвхөн суралцагч хүүхдүүд гэлтгүй бүх хүмүүс ур чадвар, ажлын гүйцэтгэл болон ажил мэргэжлийн сонголттой холбоотой шийдвэр гаргахдаа өөр хоорондоо ялгаатай байдаг. 

Ажил мэргэжлийн талаар шийдвэр гаргах чадамжийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлэх

Ажил мэргэжлийн чиг баримжааны үйл ажиллагаа нь бидний ажил мэргэжлийн болон боловсрол, сургалтын сонголтын талаар шийдвэр гаргах чадамжийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Ингэснээр бидний ажил, амьдралын илүү сайн үр дүн байх боломжтой юм. Энэ нь математикийн сургалт сайн байвал бид энэ шинжлэах ухааныг илүү сайн хэрэглэх, математиктай холбоотой асуудлыг илүү сайн гүйцэтгэх боломжтой байдагтай адил юм. 

Эцэг эх, асран хамгаалагч болон насанд хүрэгчид хүүхэд, залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх үүрэгтэй

Суралцагчдыг урт хугацааны ажил мэргэжлийн шийдвэрээ ухаалгаар гаргадаг, түүнийгээ  үр дүнтэй төлөвлөдөг болгохын тулд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг илүү оновчтой бас үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй. Ажил мэргэжлийн чиг баримжаа нь эцэг эхчүүд болон насан хүрэгчдэд харьцангуй шинэ ойлголт. Биднийг суралцагч байхад ажил мэргэжлийн сонголт хийх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа байдаггүй байсан. Бидний зарим нь одоо эрхэлж байгаа ажил хөдөлмөр, эзэмшсэн мэргэжлээс өөр ажил мэргэжлийг илүүд үздэг. Гэхдээ бидэнд ажил мэргэжлийн ухаалаг сонголт хийхэд дэмжих мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ тухайн үед байсангүй! 

Иймээс эцэг эхчүүд бидний үүрэг бол үр хүүхэд, залуу үеэ хөдөлмөрийн зах зээлийн бодит орчин, тодорхойгүй нөхцөл байдалд бэлтгэх явдал юм. Хүүхэд залуучууд ахлах ангийн хичээл, хөтөлбөр, МБС болон дээд боловсролын байгууллага, мэргэжлийн хөтөлбөр, хөдөлмөрийн зах зээлийн талаар илүү мэдээлэлтэй байх тусам Монгол улс эдийн засгийн хувьд идэвхтэй, хөдөлгөөнтэй иргэдтэй байх боломжтой юм. 
 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-2
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-2

Сэ Баянгол 11а
2023 оны 02 сарын 10
[202.5.199.166]
Зөндөө мэдээлэл олж авлаа Баярлалаа
Э.Мөнхгэрэл
2023 оны 02 сарын 08
[202.55.188.81]
Таалагдлаа