• info@eec.mn
  • +976 70119498

Багш

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ХЭРХЭН ӨГӨХ ТУХАЙ

Өөрийнхөө хязгаарыг мэддэг бай

Бид бүхэн бүгдээрээ хөдөлмөрийн зах зээл болон ажлын ертөнцийн талаар хязгаарлагдмал мэдлэгтэй байдаг. Шаардлагатай тохиолдолд хүмүүс бие биенээсээ янз бүрийн сэдвээр зөвлөгөө авах шаардлагатай болдог. Суралцагчдад ажил мэргэжлийн сонголт хийхэд туслах явдал хүмүүс хоорондын энэ харилцаанаас нэг их ялгагдахгүй. Хэрэв танд суралцагчдад хэрэгтэй байгаа тэр мэдээлэл байхгүй бол тэд өөрсдөө энэ мэдээллээ олоход нь туслах хэрэгтэй. Ажлын ертөнц, их дээд сургууль болон МБС-ын тухай өөрийнхөө бодол, итгэл үнэмшлийг суралцагчдад бүү тулгаарай. Өөрөөр хэлбэл суралцагчдад илүү бодитой мэдээлэл авах боломжийг олго гэсэн үг. Суралцагчдын ирээдүйд боломж, мөрөөдлийг өөрийнхөө хязгаарлагдмал ойлголтоор битгий дүгнээрэй. 

Суралцагчаа хувь хүн талаас нь хүндэлж харьц

Суралцагчдад мөрөөдөх, хүсэх, төлөвлөх боломж олго. Өөрсдөө шийдлээ олоход нь дэмж. Тэдний хүсэл мөрөөдөл, төлөвлөлтөнд битгий үнэлэлт, дүгнэлт яаран хий. Тэдэнд тусла. Ажил мэргэжлийн төлөвлөгөө бол хувь хүний үйл ажиллагаа. Энэ математикийг сурахтай огт адилгүй. Анги танхимд суралцагчид өөрсдийн хүсэл, сонирхлоо илэрхийлэх үед дэмжиж бай. Ажил мэргэжлийн чиг баримжаа бол суралцагчид өөрсдөө эрж хайж, таньж мэддэг сургалтын үйл ажиллагаа юм. Тэд дараах чиглэлээр эрэл хайгуул хийдэг. Үүнд: 

Сонсож сур

Ер нь багш нар ярих дуртай харин сонсох дургүй байдаг. Бусдыг сонсоно гэдэг бидний чухал чадвар. Бусад хүмүүс өөрийг чинь сонсож байгааг мэдэх нь маш чухал туршлага байдаг. Суралцагчид өөрсдийнхөө хүсэл, сонирхлыг тэр болгон үнэлүүлж, дүгнүүлэх дургүй байдаг. Тэднийг сонсох хэрэгтэй. Ажил мэргэжлийн төлөвлөлт хийхэд хамгийн чухал зүйл бол тэдний юу хүсэж, сонирхож байгааг сонсох явдал юм.

Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөхтэй холбоотой үндсэн чадварууд

Суралцагчдад өөрийн түүх, тулгарсан асуудал, зөрчил, түүнээс гарах арга замаа хэлэх боломжийг нь олго, тэдэнд тусал. Ингэхийн тулд дараах үйл ажиллагааг үргэлж хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Үүнд: 

  1. Сайн харилцаа тогтоо. Сайн харилцаа тогтоогоогүй бол багш, суралцагчийн хооронд ямар ч итгэлцэл бий болохгүй. Өөрийнхөөрөө бай. Суралцагчдыг ч гэсэн өөрийнхөөр нь байлгахыг хичээ. 
  2. Сонирхож байгаа гэдгээ харуул. Энэ нь нүдрүү нь эгцэлж харах, ярианы сэдвээ өөрчлөхүй байх, яриаг нь таслахгүй байхыг хэлнэ. 
  3. Богино үг, өгүүлбэр ашигла.
  4. Аль болох нээлттэй хариулттай асуулт асуу. Ингэсний дараа “юу”, “яаж”, “яагаад”,  “... гэж болох уу” хэв шинжийн асуулт асуугаарай. Нэг асуултаар хоёроос дээш асуулт асуух эсвэл сөрөг асуулт дараалан асуух хэрэггүй.
  5. Суралцагчдад нэг яриагаа дахин давтан ярихад дургүйцэх хэрэггүй. Анхааралтай сонс.
  6. Тэдний хэлсэн зүйлийн гол хэсгийг, гол хэллэг, үг, бодол санааг дахин давтан яриул.ойлгосон зүйлээ давтаж хэлээд үнэн зөв ойлгосон эсэхээ лавла. 
  7. Төгсгөлд нь ярилцсан зүйлээ, дараа ямар арга хэмжээ авах эсвэл алхам хийхээр болсноо дүгнэ. Таны хэлж буй дүгнэлт баримт, нотолгоо, мэдрэмж, шалтгаанд үндэслэх ёстой. Дүгнэлт үнэн зөв эсэхээ суралцагчдаас дахин лавлаж баталгаажуул.
  8. Дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно. Үүнд:
    • Зөвлөгөө/мэдээлэл/бусад: санал зөвлөмж өгөх, сургалтын санаа хэлэх, гэрийн даалгавар, юу хийх, бодох болон зан үйл үзүүлэхийг зөвлөх
    • Чиглүүлэх: ямар арга хэмжээ авахыг нь хэлэх
    • Логик үр дагавар: суралцагчдад тэдний бодож байгаа, хийж байгаа зүйлийн логик үр дагавар юу байж болохыг тайлбарла
    • Тодорхой арга хэмжээг хэзээ авч болох хугацааг товло

 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-5
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-5

Oyuntuya Dashdavaa
2023 оны 02 сарын 10
[202.126.89.45]
Thanks it is useful information
Ганцэцэг
2023 оны 01 сарын 17
[202.126.89.247]
Баярлалаа.Хэрэгтэй мэдээллэл авч түгээж байна
oyunbaatar
2022 оны 03 сарын 02
[66.181.161.52]
sain
Давааням Ундармаа
2021 оны 09 сарын 02
[202.5.206.28]
Баярлалаа. 10р ангийн "Мэргэжил сонголтын өдөрлөг" -өө зохион байгуулах эгж байнаа. Хэрэгтэй мэдээллээ авч байнаа
П.Буянцэцэг
2021 оны 08 сарын 19
[66.181.161.21]
Сайхан зөвлөгөө байна. Хэрэгжүүлж ажиллах болно. Баярлалаа