• info@eec.mn
  • +976 70119498

Сурагч

АМЧБО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СУРАГЧИЙН ОРОЛЦОО

Ирээдүйгээ төлөвлөх нь хүн бүрийн хувьд хувийн шинж чанартай үйл ажиллагаа байдаг бөгөөд тийм ч амар зүйл биш. Ирээдүйнхээ талаар төсөөлөн бодож, түүнийгээ одоогийн нөхцөл байдалтайгаа уялдуулж төлөвлөх хэрэгтэй болно. Танд их биш ч гэсэн тодорхой  мэдээлэл хэрэгтэй болно. Мэдээлэлтэй байж ухаалаг сонголт хийнэ. Ирээдүйд юу тохиолдох, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байхыг бүрэн тодорхойлох боломжгүй учраас төлөвлөгөө хэд хэдэн сонголттой хийх шаардлагатай болно. Хэрэв би эхний сонголтоо биелүүлж чадахгүй бол миний дараагийн сонголт юу байж болох вэ, ажилгүй болбол яах вэ гэдгээ үргэлж урьдчилан төлөвлөдөг байх нь чухал. 

Та бүхэн олон асуулттай нүүр тулна. Заримд нь хариулж чадахгүй ч тохиолдолд гарна. Учир нь бид аливаа асуудлын талаар тэр дундаа хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн талаар хязгаарлагдмал мэдлэг, ойлголттой байдаг. Харин сургуульд сурч байхад суралцагч бүр өөрийн мэддэг зүйлээ бусадтайгаа хуваалцах боломжтой байдаг учраас тулгарсан асуултынхаа хариултыг олох боломж илүү байдаг. Ингэснээр ажил мэргэжилтэй холбоотой ухаалаг сонголт хийхэд илүү дөхөм болно. Жишээ нь та математикийн хичээлийн сурах бичиг, сургалт, гэрийн даалгавар мөн математикийн багш байхгүй байсан бол математикийн мэдлэг, чадвар эзэмшиж чадах байсан уу? Үүнтэй адил ажил мэргэжлийн сонголт хийхэд бидэнд ном гарын авлага, сонголт хийхэд чиглүүлэх сургалтын шинж чанартай үйл ажиллагаа, энэ үйл ажиллагааг удирдан зохион байгуулах багш, нийгмийн ажилтан зайлшгүй хэрэгтэй болно. Тиймээс ажил мэргэжлийн сонголт хийх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд оролцох, ажил мэргэжлийн төлөвлөгөө хийхэд суралцагч бүрт дэмжлэг хэрэгтэй. 

Мэдээж ажил мэргэжлийн чиг баримжаа нь математикийг сурахтай адилгүй. Математикийн бодлого, асуултад зөв хариулт шаарддаг бол ажил мэргэжилтэй холбоотой асуултад зөв эсвэл буруу хариулт гэж байхгүй. Харин таны онцлог, сонирхолд хамгийн сайн тохирсон хариулт л гэж байна. Иймээс та бүхэн дор бүрнээ хичээгээрэй. Сургууль дээр зохион байгуулагдах ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа бүрт идэвхтэй оролцоорой. Энэ бол таны ирээдүйдээ хийх маш чухал хөрөнгө оруулалт байх юм шүү!

 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-3
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-3

Э.Номин
2023 оны 02 сарын 10
[202.126.89.190]
E. Hash Erdene
2023 оны 02 сарын 09
[202.55.188.101]
I
Бөртэрдэнэ
2021 оны 11 сарын 02
[202.126.90.56]
хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа