• info@eec.mn
  • +976 70119498

Мэдээ, мэдээлэл

Унших дадалд суралцаж, ухаан тэлэх зөвлөгөө

“Berkshire Hathaway” компанийн дэд ерөнхийлөгч, тэрбумтан Чарли Мангер нэгэн ярилцлагадаа “Би ном уншдаггүй хэрнэ ухаантай хүнийг амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй” гэсэн байдаг. Түүний хэлсэнчлэн ном бидний амьдралын хэв маягт нөлөөлж, аливаад хандах хандлага, үзэл бодол, үйл хэргийг ч өөрчлөх шидтэй. Тиймээс хэрхэн номын “хорхойтон”, уншилтын “мастер” болох зөвлөгөөг хүргэж байна.


Номоо дэргэдээ байлга - Унших номоо үргэлж орныхоо дэргэд байрлуулж байгаарай. Тэгвэл өглөө сэрэх болгонд болон орой унтахын өмнө таны нүдний өмнө харагдаж, унших сэдлийг төрүүлнэ.  

Чиглүүлэгч ашиглаарай - Үзэг эсвэл ямар нэгэн чиглүүлэгчээр уншиж мөр, үгээ зааж, түүнээс хараагаа салгахгүй уншаарай. Чиглүүлэгч ашигласнаар цаг хугацаа хэмнэх бөгөөд анхаарал төвлөрч уншихад тустай.

Орчин бүрдүүл - Хэрэв та тогтмол буйдан дээр сууж зурагт үздэг бол дараа нь тэнд суугаад ном уншихад бэрх байна. Учир дадал, зуршил таныг хөтөлж, зурагт үзэх хүсэл төрнө. Тиймээс өөр зүйлд сатаарахгүйгээр унших зүйлдээ л төвлөрөхийг хүсвэл зөвхөн ном уншихад зориулсан орчин бүрдүүлэх хэрэгтэй юм. Түүнчлэн гадаад орчноос ирэх дуу чимээ, анхаарал сарниулагч зүйлсийг аль болох багасгаарай.

Өдөр бүр бага, багаар унш - Ном унших дадлыг хэвшүүлэхээр хичээж буй бол өдөрт цөөн хуудас ном унших зорилго тавиарай. Ихэнх хүн долоо хоногт нэг ном, жилд 30 ном уншина зэрэг том зорилго тавьдаг. Энэ нь шантарч, халшрахад хүргэдэг. Тиймээс өдөр бүр бага, багаар унших нь илүү үр дүнтэй юм.

Дуртай номоо унш - Уншилтын мастер болохыг хүсвэл өөрийн сонирхлыг олоорой. Тодруулбал, уран зохиол, хувь хүний хөгжил, намтар, шинжлэх ухаан, судалгааны бүтээл зэргээс өөрийн сонирхсон төрлийг олж унших нь номд дуртай болоход чухал нөлөөтэй.

Авиа бүү гарга - Тархи нүд, амнаас хурдан уншдаг аж. Тиймээс авиа гаргах, дотроо дуудаж унших нь уншилтын хурдыг удаашруулдаг байна. Ихэнх хүн тархиараа хүлээн авсан үгсийг давхар авиагаар дуудах, дотроо чимээгүй уншдаг. Энэ нь уншилтыг удаашруулж, анхаарал сарниулдаг байна.  
 

Эх сурвалж: http://eagle.mn/

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-0
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-0